Улаанбаатар хотын түгжрэлтэй холбоотой асуудлаар Хотын дарга Д.Сумъяабазараас тодрууллаа.
Хотын дарга Д.Сумъяабазар: Иргэдийн төлөөлөгчийн чуулган удаөхгүй хуралдана. Улсын хэмжээнд бүртгэлтэй 665000 тээврийн хэрэгсэл бий. Жилд 80 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна. Харин жилд замын бүтээн байгуулалт 35-50 километр замаар л нэмэгддэг.
Тэгэхээр ухаалаг удирдлагын системтэй болох хэрэгтэй байна.Шинэ нийтийн тээвэр, тойрог хурдны зам, бусад холбоос замууд хэрэгтэй байна. Зогсоолыг ч төлбөртэй болгох ёстой. Түгжрэл бол төвлөрөлтэй холбоотой. Хүн амын хэт их төвлөрөлтөд зөвхөн автомашины хязгаарлалт хийгээд шийдэгдэхгүй. ШУ-ны үндэстэй, ул суурьтай шийдэх хэрэгтэй байна.
Ард түмэндээ үнэнээ хэлье, нэг хэсэгтээ түгжирнэ, бид түгжрэлийг бууруулах гашуун шийдвэрүүдийг удахгүй гаргана.
Эх сурвалж: Zarig








































