Амь насанд нь бус ам барьсанд нь ХОШУУРАГСАД
Дуулаад зогсож байсан иргэний дээрээс ард нь байрласан тайз бүхий лед дэлгэц нурж, тухайн иргэн дарагдан, өндөрлөсөн тайзнаас унаж буй бичлэг цахим орчинд түгэв. Тухайн бичлэгийг үзсэн иргэд “Ингэж хүчтэй цохиулж ухаан алдчихаад дуулаад л байх юм, мундаг юм аа” гэх зэргээр тавлаж, ам барьж байсныг нь анхааран шүүмжилцгээв. Уг нь ам барьж дуулсан гэдгээс илүү хүний дээрээс хүнд дэлгэц нуран унаж, гэмтэл бэртэл авсан эсэхэд санаа тавьсан бол илүү хүн ёсны хандлага баймаар.
Тухайн бичлэг дээр гадаа салхитай байгаа нь төрийн далбаа, туг салхинд хийсч байгаагаас ил харагдана. Иймд эрсдэлийг тооцоолж салхин уруу хүнд нимгэн хавтанг босгож байрлуулахдаа хариуцлагагүй хандаж бүрэн бэхэлж тогтоогоогүйгээрээ зохион байгуулагчдын ч буруу байв.
Энд дуулгахад: Байгаль орчин цаг агаарын байдлыг анзаарч ийм нөхцөлд өөрийн хоолойгоор гадаа дуулах нь салхин исгэрээтэй давхцан, давхар шум үүсгэснээр сонсож байгаа хүнд төвөгшөөхүйц байдал үүсгэдэг. Мөн мэргэжлийн дуучид гадаа салхинд дуулбал хоолойн цар хумигдаж, гэмтдэг аж.
Эх сурвалж: Eguur.mn








































