Монгол Улсын Гавьяат тамирчин Шаравжамцтай таарсан хүн бүр тэнгэр багадсан өндрийг нь гайхдаг. Тэрээр гэрээсээ ганцаараа өндөр биш аж. Түүний төрсөн ахын охин нь монголын хамгийн өндөр охин аж. 2 метр 5 см өндөртэй гэнэ шүү. Мөн Шаравжамцын бас нэг дүүг Б.Рэнцэнхорол гэдэг өндөр бүсгүй байдаг аж.
Б. Рэнцэнхорлоо Монголд төрж өссөн бөгөөд өдгөө АНУ-ын Чикаго хотноо ажиллаж амьдардаг байна. Тэрээр МУИС-ийн Солонгос судлалын ангийг төгсөж, дараа нь Сөүл хотын Их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ.
Тэрээр нэг удаа “Намайг бага ангид байхаас эхлээд л хүүхдүүд нэр хоч өгч шоолдог байсан. Тэр үедээ их ичдэг байсан ч одоо тоохоо больсон. Энэ чинь надад удам дамжин ирсэн, бусдаас содон байх өвөрмөц зүйл шүү дээ” гэж ярилцлага өгч байжээ.
Түүний аав 2 метр 8 см өндөр бол ээж нь метр 85 см өндөр ажээ. Хүүхэд байхад нь бусад хүүхдүүд шоолдог байсан ч Рэнцэнхорлоо тэр бүр тохиодоггүй өндөр гуалиг биеэ ашиглан загвар өмсөгч болсон байна. Тэр одоо өндрөөсөө ичихээ больж, гоо үзэсгэлэнгээрээ бахархах болжээ.