Налайх дүүргийн Монгол Ардын намын хорооны ХХVI Бага хурал өнөөдөр болж, миний бие нийт төлөөлөгчдийн 100%-ийн саналаар Дүүргийн намын хорооны даргаар улиран сонгогдлоо.
Иргэд, сонгогчид, журмын нөхдийнхөө итгэл сэтгэлийг хариуцлагатайгаар дааж явахын зэрэгцээ Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”болон Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийг шат шатанд хэрэгжүүлэхэд зүтгэл гарган ажиллах болно.