МҮОНТ-ийн “Хоймор өнжих нар” олон ангит киноны баян айлын хүү Энхжингийн дүрээр үзэгчдэд танил болсон жүжигчин О.Итгэл нь ОХУ-ын Санкт-Петербург хотын “Театр урлагийн академи”-ийг төгссөн аж. Мөн түүнийг “Хайрын бэлэг”, “Эцсийн зогсоол Э цэг”, “Гурван найз”, “Хайр эргэсэн хавар” зэрэг олон киногоороо үзэгчдийн танил болсон жүжигчин Т.Энэрэлын нөхөр гэдгээр нь үзэгчид андахгүй.
Тэрээр саяхан хамгийн сайн найздаа ихэд гомдсон талаар өөрийн цахим хуудснаа дэлгэлээ. Учир нь түүний итгэлт найз нь өөрийнхөн санааг хулгайлж өдгөө жүжиг болгон үзэгчдэд тавихад бэлэн болсон аж. Тэрээр “ Анх 2018 оны өвөл байх.. Соёл урлагаар дамжуулж цаашилбал драмын урлагаар сонсголын тусгай хэрэгцээт хүмүүст боловсрол олгох зорилготой олон улсын фестивальд ОХУ-н Москва хотлуу сургуулиасаа томилолт аваад үе тэнгийнхээ 2 найзын хамт жүжиг тавиад очиж билээ.
Тэнд 7хон хоног байхдаа их зүйл харж сурж Монголд ирээд заавал энэ чиглэлээр жүжиг тавих хэрэгтэйг мэдэрсэн юм. Яагаад ч юм сэтгэл хөдлөл өндөртэй болоод тэр үү ирсэн дороо удаагүй нэг найздаа дуулгасан юм. Гэтэл одоо аль хэдийн жүжиг болох гээд дөхөж гэнэ! Гэхдээ би биш өөр хэн нэгэнээр тавиулж байгаа сурагтай.. Би гомдоллож байгаан биш нэгнийхээ үзэл бодлыг зүгээр л үнэлж хүндэлж байх хэрэгтэй..! Амжилт хүсье! Сайн уран бүтээл төрөх болтугай!” хэмээжээ.