Б.Үжинг цахим орчинд жүжигчин Б.Мишээлийн дүү, тик ток, инстаграммын од гэдгээр нь охид, залуус андахгүй. Тэрбээр саяхан “Манайд нэг удаа” инээдмийн уран сайхны киноны гол дүрд тоглож, киноныхоо дууг мэргэжлийн түвшинд дуулж, мөрөөдөлдөө хүрэх замаа нэг алхмаар ойртуулж чадсан билээ.
“Намайг хайрлах хүмүүсийн тоо чамаар дуусаг” хэмээн өөрийн цахим хуудснаа илэрхийлж байсан жүжигчин бүсгүй нэг хэсэг реппер sash хайрын романс үүсгэж байсан ч төд удалгүй хоёр тийшээ өөрсдийн зам мөрөө хөөсөн билээ. Тэгвэл залуухан халуухан бүсгүй ээлжит хайрын романсаа үүсгэсэн бололтой. Тэрээр гэгээн хайрын валентины өдрөөр инстаграм хуудсаараа дамжуулан нэгэн залуутай хамт авахуулсан постолжээ.