“Эмоци” продакшны жүжигчин Цогтоо насанд хүрэгчдэд зориулсан “+17” цувралын дүр, үг хэллэгээрээ сүүлийн үед “алдаршаад” байгаа билээ. Хоёр хүү, охины аав болж өнөр өтгөн гэр бүлийг бий болгосон жүжигчин залуу “гэгээн хайрын баяр”-ын өдрөөр эхнэрээ хэрхэн баярлуулах талаар эрчүүдэд хөгжилтэй нэгэн зөвлөгөөг өглөө.
Тэрбээр “Цэцэгний үнэ тэнгэрт хадсан байна. Саяхан бидний уламжлалт цагаан баяр болоод үнэнг хэлэхэд эрчүүд бидний хувьд их хямралтай байгаа. Тиймээс ул боорцогоор зүрх хийж хайраа илчлээрэй” гэжээ. Дашрамд дуулгахад хосууд саяхан шинэ байранд нүүж орж гал голомтоо бадраасан аж.








































