Жүжигчин Аглуу буюу Л.Баттулга барилгын салбарт оржээ. Хуучин шарууд буюу ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг нурааж, шинээр барилга барих төслийг хотын захиргаанаас хэдэн жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн.
Тодруулбал, “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих” ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа. Энэ ажлын гүйцэтгэгчээр жүжигчин Аглуугийн компани шалгарчээ. Аглууг барилгын компанитай гэж мэдээгүй байсан хүмүүс их л гайхаж хүлээж авч байх шиг байна.
Гэхдээ барилгын салбарынханд Аглуу шинэ хүн биш юм аа. Учир нь түүний аав, ээж энэ салбарт жирийн нэгэн ажилтнаас удирдах ажилтан болтлоо манлайлан ажилласан барилгачид байсан гэдэг. Тэр ч утгаараа жил бүрийн барилгачдын баяраар Аглуу аав, ээжийгээ дурсаж салбарынханд нь мэндчилгээ дэвшүүлдэг болоод удаж байгаа юм. Ямартаа ч жүжигчний карьераа барилгын бизнест ашиглахаар ийн сэтгэл шулуудсан бололтой дог оо.
Эх сурвалж: Grandnews.mn