Улстөрд нэр муутай ч гандан буурахгүй, цуцдаггүй, бууж өгдөггүй нэг хүн байна аа. Тэр хүн бол Нарантуулын босс Ш.Сайхансамбуу. Анх МАН-ын гишүүн байсан ч намаасаа салан тусгаарлаж, “Үнэн ба зөв” намыг үүсгэн байгуулсан.
Гэтэл намынхаа даргаар томилсон “тэмцэгч” нэр зүүсэн А.Отгонбаатартайгаа таарамж муудсан уу яасан дахиад л нам байгуулахаар бүртгүүлжээ. Тодруулбал, тэрбээр Ардын чуулган намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд өгчээ. Ямар учраас дахин, дахин нам байгуулаад байдгийг гайхах ч нутгаасаа гарч чадаагүй хүн улстөрд санаархаад хэрэг байгаа юм болов уу даа.
М.БОЛОР