Амьдралдаа төмс арилгаж үзээгүй юм шиг царайтай нөхөр машин дотор төмс арилгаад газын плитька залгацан суухыг бид 2020 оны НИТХ-ын сонгуулиар харсан. Зуны цэцэг шиг богино настай дуулианы эзэн Сүнээгийн ямар ч билээ хамаатны эгч Г.Гангамөрөн БГД-т нэр дэвшиж , сурталчилгаагаа өвөрмөц байдлаар хийсэн нь энэ.
Хүний хичээл зүтгэлийг, дур эзнээ голохгүй байдлыг яалтай билээ. Хичээнгүй хүнийг бурхан шагнадаг ч гэсэн буруу зүг рүү хичээгээд улс төрийн суудлаар шагнуулж НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдоод авсан. Тэрээр одоо ч гэсэн түгжрэлд хоолоо хийсээр л яваа гэнэ шүү.