Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар өдгөө ганц бие улстөрчийн дүрээр олонд танигдаж буй. Баячуудын жишгээр харийн оронд боловсрол эзэмшиж байхдаа танилцсан анхны авааль гэргий Т.Дариймаагаас салаад даруй жил өнгөрчээ.
Т.Дариймаагийн дараа кино урлагт хүч түрэн орж ирсэн жүжигчин Б.Янжиндуламтай хэсэг романс үүсгэн, хайрынхаа баланд мансуурч явсан. Өөрийгөө Гэгээнхүсэл гэж дуудуулах дуртай Б.Янжиндуламын сошиал хаяг, олны өмнө харагдах дүр төрх нь тун гялгар.
Гэвч түүнд овойж, оцойсон хөрөнгө мөнгө гэж үгүй. Солонгос улсад жүжигчний мэргэжлээр сурч, эх орондоо ирсэн даруйдаа төрийн тэргүүний хүүг дэгээдсэн нь амжилттай болсон.
Үүнээс хойш нэр холбогдсон бэлтэй айлын залуус зөндөө байсан ч албан ёсоор харилцаагаа хүлээсэн тохиол үгүй. Жүжигчний карьер нь хол яваагүй тэрээр “гялгар” хаягаа арчилж, өөрийгөө тордон, дараагийн хүслээ гүйцээхээр зэхэж сууна уу даа.
Ж.Билэгт