Энэ цаг үеэс дэлхийд хамгийн их танигдсан алдартан бол Асашёорюү аварга. Тиймдээ ч гадаадын алдартай жүжигчин, тэрбумтнуудтай ойр явдаг.
Тэр тусмаа “Хуаньжу гэг”-ийн дүрд тоглосон Жао Вэйгийн тэрбумтан нөхөр, “Алибаба” группийн тэргүүн Жак Ма тэргүүтэй тэрбумтнуудтай ойр нөхөрлөдөг. Хятадын тэрбумтантай хамтдаа саунд орохдоо, Аса аварга хятад баяны нурууг барьж өгсөн зураг интернэтээр тарьж, үндсэрхэг үзэлтэй монголчууд дэлбэртлээ уурласан.
Тэрбумтнуудтай нөхөрлөдөг, хөлс хүчээ урсган мөнгө олсон Аса аваргын эдэлж хэрэглэж байгаа эд аргагүй л нүнжигтэй байдаг. Сүүлийн үеийн загварын машин сэлгэн унадаг Асашёорюү унаагаа юүлжээ. Тэрбээр ”Нэг иймэрхүү машинтай боллоо.
Над шиг хөдөө гадаа их явдаг хүнд хэрэгтэй унаа мэт. Онгирч гайхуулж байгаа зүйл огт биш шүү. Сайн тэрэгтэй явахгүй бол Монгол шиг өргөн уудам нутагт хэцүүднэ” гэж сонирхуулсан байсан. ЭНэ машиныг эд мэддэг улс үнэ нь лавтайяа нэг тэрбум төгрөг хүрнэ гэж үнэлжээ.