12 сарын 25-наас 26-нд шилжих шөнө зам дагуу тавьсан автомашинуудын дугуйны хийг гаргаж, толийг нь хугалж гэмтээсэн хэрэг гарчээ. Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлснээр “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны … байрны зүүн талд автозамын нэгдүгээр эгнээнд байрлуулсан 15 автомашины толь, дугуй зэрэг эд зүйлсэд халдаж гэмтээсэн тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн.
Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нар шуурхай ажиллаж, хэргийг 2005 онд төрсөн 16 настай А, Т нар үйлдсэнийг илрүүлэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст шалгаж байна” гэжээ.