НИСЭЖ ЯВААД…
Одоо л алуурчин, ярагчин гэдгээрээ дуудуулаад байгаа Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын мөрнөөс адис авах, хүүхдээ нэрийг нь өгдөг байв. Бүр гарыг нь үнсээд уйлаад байсан эрийг хүртэл харж байлаа.
Тухайн үед Түвшинбаяр ар хи уу лаа, зо д оон цохион хийлээ гэхэд бүгдээрээ барьж иддэг байв. Түүнд хир халдаадаггүй байсан нөхдүүд бах таваа ханган муулсаар. Энэ залуу гэмшиж амиа хорлоход бэлэн байгаа юм билээ. Ийм оролдлого гаргасан учраас нэг их цагдан хориогүй гэдэг.
Түүнийг араатан болгох, чихгүй толгой болох зам руу та бид түлхсэн. Хамгийн гунигтай нь Түвшинбаярыг үнсэх гэж дайрч нөхдүүд алyyрчинг “Ал” “Цaaза л” гэж хашгирсаар.
Холбоотой мэдээ: Н.Түвшинбаярын өмгөөлөгч: Н.Түвшинбаяр хэргээ хүлээсэн, өөрөө гэмшиж байгаа
Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэн прокурорт буцаах шийдвэрийг дөнгөж гаргалаа.
Энэ талаар Н.Түвшинбаярын өмгөөлөгч Н.Данзанноров: “Н.Түвшинбаярын тухайд гэм буруугийн асуудалд маргаангүй. Тодорхой хэмжээнд гарсан хохирлыг төлж байгаа. Нийтдээ гурван тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн. Цаашдаа ч гэсэн гарах хохирлыг төлөх ёстой.
Үүнийгээ ч өөрөө ойлгож, гэмшиж байгаа. Хэргийг прокурорт буцаах шийдвэрийг гаргалаа. Н.Түвшинбаяр маш их харамсч байгаа. Иргэд, олон нийт зарим мэдээлэлд шүүлтүүртэй хандаасай гэж хүсч байна. Хэргийн газар байсан бүх хүнээс тайлбар мэдүүлэг авсан” гэлээ.
Холбоотой мэдээ:
Н.Түвшинбаярын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаалаа
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан боллоо.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллагдагч Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.
Шүүхээс яллагдагч Н.Түвшинбаярт урьд авсан цагдан хо рих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар