Өөрийн найз олимпын аварга Н.Түвшинбаярт 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зодуулсан Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг Солонгос дахь эмч нарын зүгээс эмчилгээг нь зогсоох шийдвэр гаргасан.
Харин өнөөдөр Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон ч хэргийг дахин шалгахаар прокурорт буцаасан бөгөөд Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн. Шүүх хурлын үеэр Н. Түвшинбаярын өмгөөлөгч Н.Түвшинбаяр Э.Энхбат начинд 3 тэрбум төгрөг өгсөн хэмээн мэдээлэв. Энэ мэдээллийн дараа Э.Энхбатын гэргий өөрийн цахим хуудаснаа хариу мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр:
“Зарим site гарчигаа мушгиж тавихаа болино уу!!!! 1ч төгрөг миний дансруу ороогүй юм шүү! 3хан тэрбумаар бүү ханийг минь үнэл!!!! Яаж биднийг зовоож туйлдуулж хагас дутуу өглөө дөө!!!Ёр нь гэмт хэрэгтэнг ямар хүн өмгөөлж хамгаалдаг байнаа …” гэжээ.

Холбоотой мэдээ: Б.Жаргалсайхан: Н.Түвшинбаяр амиа хорлоход бэлэн байгаа юм билээ
НИСЭЖ ЯВААД…
Одоо л алуурчин, ярагчин гэдгээрээ дуудуулаад байгаа Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын мөрнөөс адис авах, хүүхдээ нэрийг нь өгдөг байв. Бүр гарыг нь үнсээд уйлаад байсан эрийг хүртэл харж байлаа.
Тухайн үед Түвшинбаяр ар хи уу лаа, зо д оон цохион хийлээ гэхэд бүгдээрээ барьж иддэг байв. Түүнд хир халдаадаггүй байсан нөхдүүд бах таваа ханган муулсаар.
Энэ залуу гэмшиж амиа хорлоход бэлэн байгаа юм билээ. Ийм оролдлого гаргасан учраас нэг их цагдан хориогүй гэдэг.
Түүнийг араатан болгох, чихгүй толгой болох зам руу та бид түлхсэн. Хамгийн гунигтай нь Түвшинбаярыг үнсэх гэж дайрч нөхдүүд алyyрчинг “Ал” “Цaaза л” гэж хашгирсаар.








































