www.barimt.com
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
    Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

    Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

    Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

    Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

    Ерөнхий сайдыг огцруулахыг Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүдийн олонх дэмжсэнгүй

    Л.Оюун-Эрдэнэ үг хэлэх бүртээ олон нийтийн элэг доог болж байна

    Trending Tags

  • Нийгэм
    А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

    Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав

    Баянбүрдийн тойрогт байрлах “Чингэлтэй” дүүргийн баганат хөшөө шатжээ

    Эрээнээс Монгол руу ачаа авч гарахыг бүрэн хоригложээ

    “Хүннү 2222” хорооллыг “Ривер гарден” хотхонтой холбосон авто замын хөдөлгөөнийг нээлээ

    Хөтлөгч М.Батбилэг:  Хүүтэйгээ хамт шинийн 8-нд 108 зул өргөж, буян арвижуулан, эрүүл энх, урт удаан, аз жаргалтай амьдрах сэтгэлийн хүч авдаг

  • Энтертайнмент
    • All
    • Видео мэдээ
    • Зөвлөгөө
    • Урлаг
    • Фото
    • Эрүүл мэнд
    Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна

    Шон Диддигийн ээж: Дэлхий бүхэлдээ хүүгийн минь эсрэг эргэж байгаа нь гунигтай байна

    Реппер “Quiza”: Эргүү хоёр бацаан жалган дотроо хоорондоо хэрэлдэж, мөнгөө үрнэ

    С.Чинзориг: Цэцийн гишүүний эрүүл мэнд, амь насны даатгалыг төр яахаараа хариуцдаг юм бэ

    Хүүхдүүд нойр булчирхайн үрэвслээр өвчилж байна

    ШУУРХАЙ: Дуучин Э.Минжинсорын “халдагад өртсөн” гэдэг нь сурталчилгаа байж магадгүй тул хэрэг нээхээс татгалзаж, прокуророос хаажээ

  • Баримт
    ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

    Нууцад байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээнд шинжээчид ноцтой дүгнэлт хийжээ

    Хагас коксон шахмал түлшийг эрсдэлгүй болохыг шинжилгээгээр нотолжээ

    “Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

    Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан П.Эрхэсийг 461 дүгээр ангиас суллажээ

    Сайжруулсан түлшний барьцалдуулагчийн төлбөрт хятад руу шилжүүлсэн мөнгө сонгуулийн санхүүжилт болоод орж ирсэн юм биш биз

  • Гадаад мэдээ
    Илон Маск 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон дэлхийн анхны хүн боллоо

    Элон Маскийн трансжендер охин аавыгаа “Өрөвдөлтэй жаал” гэжээ

    BTS хамтлагийн гишүүн Шюга согтуугаар цахилгаан скутер унасан хэргээр 11 мянган ам.доллароор торгуулжээ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Хятадад “өшөө авалтын хуримтлал” трэнд болж байна

No Result
View All Result

С.БОЛОРМАА АГСНЫ ЭЭЖ Г.УНДРАМ: ЦАГААДСАН НӨХӨД “ТЭМДЭГЛЭЕ” ГЭЭД ИНЭЭД АЛДАЖ БАЙГААГ ХАРАХ СҮХЭЭР ЦОХИУЛСАНТАЙ Л АДИЛ БАЙСАН

2021/11/22
in онцлох мэдээ
0
С.БОЛОРМАА АГСНЫ ЭЭЖ Г.УНДРАМ: ЦАГААДСАН НӨХӨД “ТЭМДЭГЛЭЕ” ГЭЭД ИНЭЭД АЛДАЖ  БАЙГААГ  ХАРАХ  СҮХЭЭР ЦОХИУЛСАНТАЙ Л АДИЛ БАЙСАН

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа амиа алдсан хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн баасан гаригт болов.

Шүүхээс хэрэгт буруутгагдаад байсан аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж тэргүүтэй хүмүүсийг цагаатгаж шийдвэрлэжээ. Талийгаачийн ээж Г.Ундрамтай шүүхийн шийдвэрийн талаар ярилцлаа.

-Шүүх хурал хэрэг гарснаас хойш нэг жил, есөн сарын дараа шийдвэрээ гаргалаа. Шүүх хурлын явцаас харахад танд хүндхэн байх шиг байна?

-Охины минь амь настай холбоотой шүүх хурал сая болж өнгөрлөө. Энэ шүүх хурал арай л хууль бус, хүний амийг уландаа гишгэсэн шийдвэр гаргалаа.

Бүхэл бүтэн хүний амь үрэгдчихээд байхад шүүх хурал нэг жил, есөн сарын дараа анх удаа бүрэлдэхүүнтэй шүүх хурлыг хийсэн нь энэ. Өмнө нь ийм ч шалтгаан, тийм ч шалтгаан, коронатай холбоотой гэж зургаа, долоон удаа хойшилсон. Энэ хугацаанд ар гэр, ахуй амьдрал, аав ээжийнх нь тухайд хүнд жил байлаа.

Миний охин аймагтаа битгий хэл улсдаа толгой цохих мэдлэгтэй бол мэдлэгтэй, боловсролтой бол боловсролтой, удирдах авьяас чадвартай манлайлагч охин байсан. Гэтэл шүүх хурал дээр “Чиний хүүхэд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын өрөөнд үхээгүй.

Тийм учраас миний үйлчлүүлэгч Засаг дарга буруугүй. Чиний охин бол улаандаа гарсан ар хи чин байсан” гэсэн утгатай зүйлс өмгөөлөгч нь хэллээ.

Найз Лхагважаргал нь эхэлж утасдаад чат бичээд орж ирж хэргийн суурийг тавьсан. Гэтэл тэр хамаагүй бололтой. Хүний эрх, эрх чөлөө, хүн чанар, ёс зүй гэж байдаггүй юм байна гэдгийг шүүх хурал дээр харлаа. Өмгөөлөгч нар хурал дээр цагаатгана гээд л ороод ирцгээсэн. Би гайхаад үгээ хэлсэн, хурал дээр. Юу болж байна аа, хүмүүс ээ. Би охиныхоо амийг ярьж байхад энэ хүмүүс цагаатгана гэж юу яриад байна вэ” гэдгээ хэлсэн.

Өнөөдөр Монголын шүүх, өмгөөлөгчид ч ёс зүй алга. Надад ингэж хэлэх эрх бий. Яагаад гэхээр улайм цайм хоёр тал бие биенээ гүтгэж байгаад шүүгчид нь юмаа олж аваад шийдвэрээ гаргадаг юмуу гэж л харсан. Шүүх бүрэлдэхүүн тэднийг цагаатгалаа гэхэд дэлхий хөмөрчих шиг л болсон.

Арай гэж л шүүх хурлын өрөөнөөс гарсан. Тэгэхэд байцаагдаж байсан хүмүүс “Тэмдэглэе” гээд л инээд алдаад л байж байгааг харахад намайг сүхээр цохиод унагаачих шиг л болсон. За би эндээс унахгүй л гаръя даа гээд уйлаад л гарлаа. Говь-Алтай аймгийн шүүх, Монгол Улсын шүүх шүүх биш болчихож. Миний цагдаа намайг хамгаална гэдэг, хууль гэгч нь иргэдээ хамгаалахаа больчихжээ. Над шиг хохирогч олон байгаа. Энэ байдал чинь ерөөсөө хуулийн тогтолцоо биш болжээ, хуулийн цоорхойг хүмүүс их ашигладаг болчихож. Энэ хэрэг дээр ч хуулийн цоорхой гэж харж байгаа.

-Тодруулахгүй юу?

-Яллах дүгнэлт үйлдэж байгаа прокурор Эрүүгийн хуулийн 15.2-оор ийм байдаг юм гээд тайлбарлаад байхад өмгөөлөгчид “Тэр чинь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд зориулсан заалт” гээд халгаагаагүй. Миний охин залуу хүн учраас хууль үйлчлэхгүй юм байна. Үхсэнийх нь хохь болж байгаа юм байна. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэгчээр бүхэл бүтэн миний охиныг өрөөндөө аваачих арга хэмжээг Засаг дарга, н.Лхагважаргал хоёр зохион байгуулж хийчихээд эцэст нь ийм шийдвэр гаргасан нь үнэхээр хачирхалтай.

Монголын ард түмэн энэ асуудалд ихээхэн анхаарч байна. Хөгшин бид хоёроос төрсөн болохоос биш охин маань түмний хүүхэд байжээ. Байр сууриа эзэлчихсэн, олон нийтийн төлөө үйлчилж байжээ. Үүнийг сая л сэхээ орж уншиж, харж сууна. Монголын ард түмэн үнэнийг хүсч байна. Би ч 30, 40 жил наслахгүй. Үлдсэн хугацаандаа би үнэний төлөө явна. Үнэний төлөө явахад өлсөх ч эрх байгаа.

Хүн гээч амьтан өөрийнхөө арьсыг л хамгаалж гардаг юм байна. Өөрийнх нь жолооч байхад нэг мэргэжилтнээ аваад яв гэснээс болоод тэр хүүхэд бас хэлмэгдэж байна. Тэр хүүхдэд өгч явуулснаар Лхагважаргал арьсаа хамгаалаад үлдэж байна. Нэг бол согтуу тасарсан байсан гэснээ нэг бол эрүүл байсан гээд ярьж байгаа, өмгөөлөгчдөө хэлж байгаа нь надад ерөөсөө санаанд буугаагүй. Хүн харваас ил тод хэрэг дээр ингэж завааруулж завхруулна гэдэг огт байж болохгүй.

-Хэрэг болсон, хүний амь үрэгдсэн нь үнэн. Хүний амь настай холбоотой хэрэг маш хүнд гэм т хэ рэгт тооцогддог. Гэтэл холбогдсон хүмүүс цагаадлаа. Хэн ч хариуцлага хүлээхгүйгээр шийдэгдэв үү дээ?

-Өмгөөлөгчид бас ёс зүйтэй баймаар юм байна. Над руу маш аймаар дайрлаа. “Хүүхэд чинь гэртээ үхсэн бол чи хэнээс амь нэхэх байсан бэ” гэж н.Санчирбал гэдэг өмгөөлөгч асуулаа. н.Дашням гэх өмгөөлөгч намайг өөрөө охиноо ар хи чин гэж хэлсэн гэж гүтгэсэн. Миний хүүхэд хэзээ ч ар хи чин байгаагүй. Охин маань аав, ээж хоёр дээрээ түвшин орж ирээд, цайны сүү өгчихөөд “Бие тань яаж байна. Яамаар байна” гэж санаа тавиад гардаг боловсролтой, соёлтой, удирдагч байсан. Тийм учраас миний хүүхдийг хэтэрхий доромжилж байна. Би үнэндээ шүүхийн шийдвэрт гомдолтой үлдлээ.

Бас “Чиний охин үхсэнээс болоод хэн нэгэн шоронгийн хаалга татах албатай юм уу” гэж өмгөөлөгч нь хэлж байсан. Би гэм бурууг нь тогтоолгох гэж л явсан. Анхнаасаа би хууль, шүүхийн байгууллагад итгэж ирсэн. Хуулийн цоорхойг ашиглаж ингэж цагаадаж үлдэнэ гэж огт төсөөлсөнгүй. Үнэний төлөө явж байгаа учраас эцсээ хүртэл явна. Энэ хэрэг хаана очиж замхрахыг харна.

-Талийгаач амиа алдсан хэргийн талаар олон баримтыг иргэд тухайн үед харсан. Үнэхээр дээд удирдлагаасаа дарамт, шахалтан дунд байдгийг хангалттай үзсэн. Танд тэр дарамт шахалт нь хэр мэдрэгддэг байсан бол?

-Охин бид хоёр ээж, охин хоёроос гадна найзууд байсан. Энэ бол албан тушаалын хэрэг. Доод албан тушаалыг шантаажилж, өөрсдийнхөө хүмүүсээ дарга болгох гэж хийсэн хэрэг. Миний охиныг ажлаас нь халчихаад амийг нь үлдээчихсэн бол миний охин амьдралаа аваад явчихна. Хоёр үр нь элэг бүтэн, ээжтэйгээ ямар сайхан байх вэ. Үнэхээр төрийн өндөрлөгүүд, төрийн байгууллага удирдаж байгаа дарга нар маань ёс зүйтэй, хэн хэнээ хүндэтгэдэг баймаар байна. Ажлаа хийж чадахгүй ажлаас нь хална биз дээ. Амийг нь авч яадаг юм бэ. Цаанаа амьдралтай хүн шүү дээ. Хөгшин бид хоёр яах вэ гэхэд хоёрын хоёр хүүхэд өнчирч, нэг сайхан залуу ханиасаа салаад хоцорлоо.

Удирдах, удирдуулахын зарчим Монгол Улсад алдагдсан, завхарсан байна. Мөн үнэн гээч нь байхгүй болжээ, хуулийн байгууллагад. Мэдээж хэрэг “Өдрийн сонин”-ыг Ерөнхийлөгчөөсөө аваад жирийн иргэд хүртэл уншдаг байх. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Шүүхийн ерөнхий зөвлөл үүнийг анхааралдаа аваасай гэж бодож байна. Би ч энэ талаар гомдлоо гаргаж бичнэ. Хүмүүс жагсаал хийгээд Сүхбаатарын талбай дээр оволзоод байхаар боддог байсан юм. Яасан илүүдээ гарсан хүмүүс вэ гэж бодож байсан чинь үнэндээ хууль нь гууль болчихож. Иргэд нь халширч байна, өлсөж байна, иргэд нь цангаж байгаа юм байна. Үүнийг би өөрийн биеэр мэдэрлээ. Өнөөдөр миний амьдралд ийм зүйл тохиолдсон ч маргааш хэн нэгний амьдралд битгий тохиолдоосой гэж хүсч байна.

-Охиноороо бахархдаг байсан болов уу?

-Би охиноороо бахархах нэг үндэслэл нь манай аймагт Гэр бүл, хүүхэд залуучуудын байр ашиглалтад орж байхад би очиж үзэж байсан. Хөндий хоосон хананууд байсан. Би ч тухайн үед бодож байна. “Энэ хүүхэд хэзээ ажлыг нь явуулах юм бол доо” гэж бодож үнэндээ итгэхгүй байсан. Зургаан сарын дараа очиход бүх юм нь жин тан болчихсон сайхан байсан. Үүнд ганцхан миний охин бүх юмыг нь олж ирээд тавьчихсан юм гэж хэлэхгүй. УИХ-ын гишүүд нь, орон нутаг нь, төрийн байгууллага нь хөрөнгөө гаргасан. Хийх санаачлах юмыг нь миний охин хийсэн учраас удирдаж чадах болчихжээ гэдэг үнэлгээг тухайн үед охиндоо өгч байсан.

Ажил ихтэй гээд гэртээ ирдэггүй чи яачихав гээд гэрт нь хоёр гурван удаа очиж үзэж байсан удаатай. Намайг очих бүрт инээж наадсан, үр хүүхэдтэйгээ тоглосон, хань ижилтэйгээ ярилцсан сайхан халуун дулаан уур амьсгалтай байсан. Охин минь гэр бүлдээ ч, ажил дээрээ ч байр сууриа эзэлчихсэн удирдагч юм байна гэдгийг дүгнэж үзсэн. Тийм учраас би охиноо удирдаргч, манлайлагч, тэргүүний залуу байсан гэж хэлээд байгаа юм.

В.Рэнцэндорж гэдэг хүн Засаг дарга болоход би иргэний нийгэм хариуцдаг хүн учраас ажил төрлөө танилцуулахаар орохдоо “Охин минь нялх юм шүү, дэмжиж тусалж яваарай” гэж захиж байсан. Гэтэл “Өө энэ Гансэлэмийн үед томилогдсон” гээд хэдэн хүний нэрсийн жагсаалт гаргачихаад “Ажлаас нь хална. Оронд нь хэн очих уу, яах уу, ийх үү” гээд ярьдаг байсан юм билээ. Миний охин хэзээ ч улстөржиж байгаагүй. Говь-Алтай аймгийн иргэд аль нам нь хамаагүй, нутагтаа өсч төрсөн хүүхэд авч явна. Тийм учраас та нар минь битгий намчирхаж, залуучуудыг хоёр гурав хувааж талцуулаач гэж охин минь хэд хэдэн удаа хурал дээр ярьсан байдаг. Түүнээс болоод ирсэн удирдлагууд нь аазгай нь хөдөлж, дургүй нь хүрч “Үүнийг л ямар нэгэн байдлаар далд оруулъя. Үүнийг холдуулбал, хувааж талцсан ажлаа явуулж болох юм байна” гэсэн үндсэн дээр энэ ажил нэлээн дээрээс, нэлээд эрт төлөвлөгдөж ирсэн байсан. Охиныг минь заналхийлсээр байгаад аминд нь хүрлээ гэж бодож байгаа. Алтайн залуус миний охиныг мэднэ. Үнэлж, дүгнэж, хийсэн ажлыг нь дэмжиж явж байсан, залуучуудыг хөдөлгөж байсан хүүхдийг хаана ч хэлнэ.

-Ар гэрийнхэн нь ямар байх юм?

-Охин маань үр хүүхдээ зөв хүмүүжүүлж байжээ. Зээ нар маань хоёр, дөрөвдүгээр ангид суралцаж байгаа. Сурлага сайтай, ахуйн талаасаа зээ нар маань хаа ч газардахгүй. Гэвч эхийгээ гэсэн сэтгэлийг орлох юм хаа ч алга. Ээжийгээ санаж, дотроо хичнээн өмөрч байгаа бол харах бүрт сэтгэл шимширдэг. Аав нь хүүхдүүддээ тус нэмэр болохоор Оюу толгойд ажиллаж байгаа. Хөгшин маань охиноосоо хойш хоёр удаа муудлаа. Сая шүүх хурлын дараа намайг ороод ирэхэд чичирч салгалаад даралт нь 190 хүрээд болохоо байлаа. Арга ядаад “Ядаж дэргэд бүртийгээд сууж байгаач” гэж гуйлаа. Ингэж байж бид охиныхоо амиа алдсан хэргийг үнэн мөнийг олж чадна шүү дээ.

Эцэст нь хэлэхэд, энэ хэргийг ард түмэнд ил болгосон Zarig.mn, Tsahiur.mn, Цензургүй сурвалжлагын багийнхан болон сэтгүүлчдэд баярлалаа гэж хэлье дээ.

Б.ЭНХЗАЯА

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Next Post
Эрээн хотын хөдөлгөөнийг бүрэн нээж, хэвийн горимд шилжүүлэв

Шинэ мэдээ

А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

2025-11-05
Та эх оронч уу??? 

Та эх оронч уу??? 

2025-11-02
Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

2025-10-31
“Бөөрөлжүүт”-ийн цахилгаан станцын 2 дахь блок ашиглалтад орлоо

2025-10-20
Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

2025-10-20
Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

2025-10-17
Түмний эрх ашгаас илүү хувийн ашгаа бодогч УИХ-ын гишүүдийг дахин бүү СОНГО!

Түмний эрх ашгаас илүү хувийн ашгаа бодогч УИХ-ын гишүүдийг дахин бүү СОНГО!

2025-10-17
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав

2025-10-17
Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

2025-10-16
ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

2025-10-16

Холбоо барих: 8008-7886

Follow Us

Мэдээний ангилал

  • Баримт
  • Бизнес мэдээ
  • Боловсрол
  • Бусад
  • Видео мэдээ
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • НОМ
  • онцлох мэдээ
  • Өвөр монголын соёлын өдрүүд
  • Сонгууль-2020
  • Спорт
  • Түүх
  • Улс төр
  • Урлаг
  • Фото
  • ХАН-УУЛ ДҮҮРЭГ
  • Хууль
  • Шинжлэх ухаан
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Шинэ мэдээ

А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

2025-11-05
Та эх оронч уу??? 

Та эх оронч уу??? 

2025-11-02

© 2020 Barimt.com - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Загварыг ONLINE MEDIA LLC.