“Шүдэнз” Амраагийн эгч УИХ-ын гишүүн Б.Баярсайхан 2019 онд АНУ-ын Сан Франциско хотноо Монгол Улсыг төлөөлөх итгэмжит консул болж дэвших санаатай баахан л гүйсэн сураг дуулдаж байлаа. Бараг л өөрийн мөрөөдөл аятай юм ярьж нэлээн хөөцөлдөж гүйсний эцэст УИХ-д нэр дэвших эрх салгаж аваад больсон гэж учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ.
Гэсэн ч тэрбээр энэхүү томилгооноос зайгаа аваагүй байсан бололтой. Гэнэт л нөхөр П.Баярмагнай нь Сан Францискод суух Монгол Улсыг төлөөлөх итгэмжит консул болоодхов.
Өөрөөр хэлбэл, Гадаад хэргийн яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын даргаар ажиллаж байсан түүнийг уг албанд томилогдсон нь эхнэрийнх нь нөлөө байсан хэмээцгээж байна. Бүр энгийнээр тайлбарлавал эхнэрийнхээ мөрөөдлийг гүйцэлдүүлэх гэж явж байгаа ч юм шиг сэтгэгдэл олон нийтэд төрүүлээд байгаа юм.
Эх сурвалж: Factnews.mn