Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Ойн салбарын үндэсний чуулган” өнөөдөр Төрийн ордонд 09:00 цагт эхэллээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан:
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын санхүүжилт 2016 оноос хойш жил бүр тогтвортой өсөж байгаа ч ДНБ-ий 0.27-0.39 хувийг эзэлж байна. Сүүлийн таван жилд ойжуулалтад батлагдсан төсвийн 6.9 хувийг хамруулж байна. Цаашид байгаль орчныг хамгаалахад ДНБ-ий нэг хувиас доошгүй хувийг зарцуулах шаардлагатай гэж үзэж байна. Тэрбум мод тарихад шаардагдах санхүүжилтын 30 хувийг төсвөөс, 46 хувийг хувийн хэвшлээс, 19 хувийг олон улсын байгууллагаас, тав орчим хувийг иргэдээс бүрдүүлэх боломжтой гэж тооцоолж байна.
Тэрбум мод тарихад 10 жилийн хугацаанд 4.3 их наяд төгрөг шаардлагатай гэж БОАЖ-ын сайд Н.Уртнасан мэдээлж байсан юм.
Н.Гантулга: ‘Ковид 19’-ийн халдвар аваад эдгэрсний дараа 200 орчим шинж тэмдэг илэрч байна

“Ковид 19”-ийн дараах хам шинж, илрэх шинж тэмдгийн талаар СЭМҮТ-ийн их эмч Н.Гантулгын өгсөн зөвлөгөөг тоймлон хүргэж байна.
-“Ковид 19”-ийн дараах хам шинж гэж юу вэ?
-“Ковид 19”-ийн халдвараар өвчлөн эдгэрсэн тохиолдолд 200 орчим шинэ тэмдэг илэрч байна. Тухайлбал, амьсгалахад бэрхшээл учрах, танин мэдэхүйн чадвар алдагдах, төөрөлдөх, будилах, ядрах, цээжээр өвдөх, ярихад бэрхшээлтэй болох, сэтгэл түгших, гутрах, булчингаар өвдөх, халуурах, үнэр амт мэдрэгүй болох зэрэг шинж тэмдэг түгээмэл илэрч байна. Эдгээр шинж тэмдэг яг хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байна. Одоогийн байдлаар 3-9 сар үргэлжлэх магадлалтай гэсэн таамаглал дэвшүүлсэн.
-Шинж тэмдэг илэрвэл хэрхэн тусламж авах вэ?
-Олон төрлийн шинж тэмдэг илэрч байгаа учир хамтарсан багаар тусламж үзүүлэх нь хамгийн зөв шийдэл гэж ЭМЯ тодорхойлж байна. Тиймээс сэргээн засах эмчилгээний багт өрхийн эмч, сэргээн засахын мэргэжилтэн, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, сэтгэцийн эмч мэргэжилтнүүд, холбогдох нарийн мэргэжлийн эмч нар багтаж байна.
Эдгэрсний дараа эрүүл мэнддээ анхаарч, шаардлагатай тохиолдолд сэргээн засах эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Мөн сэтгэл зүйн байдал өөрчлөгдвөл сэтгэцийн эмч, сэтгэл зүйчид хандах нь зүйтэй.
-“Ковид 19” болон түүний дараах хам шинжээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Хамгийн гол урьдчилан сэргийлэх арга хэмжээ бол халдвараар өвчлөхгүй байх. Тиймээс вакцин хийлгэх хэрэгтэй. Ингэснээр эмнэлэгт хэвтэх, хүндрэлээс сэргийлэх, нас баралтыг бууруулах боломжтой.
Олон нийтийн газраар явахдаа маскаа зүүж, тогтмол гараа ариутгаж, хүн хоорондын зайгаа барих нь энгийн боловч хамгийн чухал арга хэмжээ. Хүний биед илэрч болох нөлөөлөл бүрэн тодорхой биш учир халдвараас хамгийн сайнаараа хамгаалах хэрэгтэй.
Мөн сэтгэл зүйн шинж тэмдэг илэрвэл 1800-2000 гэсэн утсанд холбогдон зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.








































