Хүний амьдралыг алган дээрээ тавьсан юм шиг харж, аюул түйтгэрээс зайлуулж чаддаг идтэй шидтэй гадаад бүсгүй улс төрч нарын “нууц үзмэрч” гэдгээрээ хүрээлэлдээ алдартай нэгэн аж.
Олон нийтийн сүлжээнд бүү хэл олон нийтийн газар үзэгдэж харагддаггүй тэр манай дуранд өртсөн энэ. Ялангуяа сонгуулиар л нэр нүүрээ нууцалж, улс төрчдийн өрөө тасалгаараа үзэгдэж харагддаг гэж байгаа.

Төрийн ордонд өрөө тасалгаатай болох хэмжээний улс төрчдтэй холбоо сүлбээтэй нууц үзмэрч гадаад бүсгүй төдийгүй, монгол нөхөртэй гэж байгаа. Томоохон улс төрчид сонгуулийн ажилдаа хажуу хавиргандаа авч явна зөн билэг, дом шившлэг, ид шидийн хүчийг нь ашигладаг гэж дуулдана. Үзмэрчид итгэн сүсэглэн албан тушаал, эрх мэдэлтэй болсон олон улстөрчид байдаг байх. Басхүү шүтэж бишрэх нь хувь хүний эрх, сонголтын хэрэг.

Эх сурвалж: Factnews.mn









































