Жүжигчин Золоо, найруулагч Б.Тамир нар салсанаар тус тусын карьер нь бүр л өсөөд байна уу? Амжилттай салалт гэж бараг байдаг юм биш үү? Нөхрөөсөө салснаар хүсэмжит бүсгүйн тавцанд цойлон гарч ирж хэсэг драмын гол дүр явснаа аятайхан найз залуутай болж салон нээж явсан түүх энэ бүсгүйд бий.
Бараг л хуримын зар дуулган алдаад хайр дурлал нь бүтэлгүйтсэн үү хосууд хоёр тийш болж бүсгүй БНХАУ-ыг зорьсон. Багагүй хугацаанд эх орон, урлагаасаа хол байсан тэрбээр буцаж гарч ирэхдээ хөх хийлгэн олны нүдийг орой дээр нь гаргав. Зохижээ гэдэг утгаар хэлж байгаа шүү.
Угаасаа корона тусаагүй хүн цөөн үлдлээ гэдэг шиг хөх ч юм уу ямар нэг юм энд тэндээ шахуулах хэвийн үзэгдэл болсон цаг. Золоо энэ удаад синглээрээ дебют хийхийг хүсэлгүй хурган од залуутай албан ёсоор хос болсноо зарлалаа. Ice top женерэшнийхэн бол энэ залуугийн бараг нэрийг зүсийг ч мэдэхгүй. Насны зөрүү бас бус асуудал яригдана. Бас л хэн хэндээ ашигтай үерхэл. Залуугийн карьер бүсгүйн карьер ч өнгө орохоор харагдаж байна. Салалт нийлэлтээ сайхан бодож тунгааж хийгээрэй, энэ мэтчилэн.









































