Дарханы зам тамын зам болж хувираад удаж байна. Эрдэнэт хүний амийг хэдэн арваар нь авч одсон энэ замд эд хөрөнгөөрөө хохирсон хохирлыг тоолоод баршгүй. Улстөрчид, салбарын сайд нар нь удаа дараа очиж тууз хайчилдаг, уран цэцэн сайхан үсгийг ар араас нь урсгадаг ч Дарханы замын там дуусаагүйгээр барахгүй, улам бүр сунжирсаар байна. Шилэн гэж өөрийгөө тодотгосон Цогоо ганцхан зун тэсчих хэмээн олон нийтийг уриалж байсан ч ганц зун дахин намар, өвлөөр солигдож, нэгэн оныг ардаа орхих нь. Гэвч хэн ч хариуцлага хүлээдэггүй, буруутай эзэн олддоггүй энэ зам дээр гарсан осол, хүний амийг хэнээс нэхэх вэ?

Эдгээр ээдрээтэй, эзэн холбогдочгүй мэт асуултад Заригийн Өнөрцэцэг хариулт нэхэж, хатуухан сурвалжлага бэлтгэжээ. Энэ талаараа тэрбээр, “Бид хэнд ч хэрэггүй хов ярихгүй. Зөвхөн баримтыг тэнцвэртэй, учир шалтгаантай нь, гарах шийдэлтэй нь сурвалжилна. Заригийн бэлтгэсэн сурвалжлагууд үргэлж үр дүнд хүрдэг. “Төсвийг мөшгөе” нэвтрүүлгээ өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 9-нд 21:40 минутаас хүргэнэ. Дарханы замын хамгийн том хохирогч нь иргэд. Бид нийтийн эрх ашгийн төлөө үргэлж үзгээ хөдөлгөнө. Дархан чиглэлийн зам удаашрах болсон нь ковид, бороотой шууд хамааралтай бус… Тэнд өөр алдаанууд байна, гэвч хэн ч хариуцлага хүлээгээгүй… Алдааг нь хэлж өгнө…” гэжээ.

Олон нийт ганц удаагийн сурвалжлага бус гай тарьсан замын ард өрнөж буй бузар булхайг эцсийг нь хүртэл ухаж, иргэд олон нийтэд тодорхой болгохыг хүсэж, сануулж байна. Шударга, тууштай сэтгүүлч Өнөрцэцэгийн өр өвтгөсөн замын нэхэл хатуу үнэнийг өнөөдөр 21:40 минутаас үзэцгээе. Нэг удаагийн сурвалжлага бус нэлээд олон цувралыг энэ удаад Дарханчууд төдийгүй монголчууд хүлээж байна. Дарханы замын ард чухам ямар буг шүгэлсэн бэ?










































