Коронавирусийн үр дагавартай тэмцэхэд зориулагдсан дэлхийн анхны бэлдмэлийг Британийн эрх баригчид ашиглахыг зөвшөөрчээ. “Молнупиравир” нэртэй энэ эmийг эрсдэлтэй бүлгийн өвчтөнүүдэд өдөрт хоёр ширхэгээр уулгах гэнэ. Эмнэлзүйн туршилтаар энэ эm коронавирусийн халдвар хүндэрч эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдлийг 50 хувиар бууруулдаг нь тогтоогдсон гэж ВВС агентлаг мэдээлжээ.
Молнупиравир эmийг анх ханиадыг эмчлэх зорилгоор боловсруулж байжээ. Өдгөө энэ эm нь цар тахалтай тэмцэх, эрсдэлтэй бүлгийн болон дархлаа султай хүмүүсийг аврахад ихээхэн тусална гэж Их Британийн Эрүүл мэндийн сайд Сажид Жавид мэдэгдсэн байна.
“Өнөөдөр манай орны хувьд түүхэн өдөр. Их Британид дэлхийд анх удаа, гэртээ ууж болох ковидын эсрэг эmийг зөвшөөрлөө” хэмээн Жавид мэдэгджээ.
Анхны эm
Молнупиравирийг Америкийн Merck эмзүйн корпораци Ridgeback Biotherapeutics компанитай хамтран бүтээжээ. Энэ нь ковидын үр дагаврыг эмчлэхэд зориулагдсан анхны эm бэлдмэл юм.
Молнупиравир нь коронавирусийн генетикийн кодыг эвдэж, ингэснээр вирус цаашлаад хүний биеэр тархахад саад учруулах аж. Эm гарган авсан эрдэмтдийн мэдэгдсэнээр, молнупиравир нь одоо илэрсэн коронавирусийн бүх хувилбарууд болон цаашид үүсэх штаммуудын үед ч үр дүнтэй гэнэ.
Энэ эmийг хууч өвчинтэй, илүүдэл жинтэй, ахмад насны, чихрийн шижин эсвэл зүрх судасны өвчинтэй гээд эрсдлийн бүлэгт байдаг, коронавирусийн халдвар аваад хөнгөн эсвэл дунд зэрэг хүнд өвдсөн хүмүүст ашиглахыг Британийн Эm бэлдмэлийн зохицуулалтын агентлаг зөвшөөрчээ.
“Энэ эm нь судсаар хийх биш харин шууд ууж хэрэглэх боломжтой, коронавирусийн халдвараас үүдсэн өвчлөлийг эmчлэх дэлхийн анхны зөвшөөрөгдсөн эm. Эmийг өвчин хүндрэхээс өмнө, гэртээ ууж болно гэдгээрээ нэн чухал” хэмээн MHRA-ийн захирал Жун Рэйн мэдэгджээ.
Британи улс энэ эmнээс 480 мянган курсийг захиалсан бөгөөд 2021 онд багтаан энэхүү эmийг Их Британи руу нийлүүлэх юм байна.
Эмнэлзүйн судалгаа
Эmийн эмнэлзүйн судалгаанд коронавирусийн халдвар авсан нь оношлогдсон 775 өвчтөн оролцжээ. Халдвар авсныхаа дараа энэ эmийг ууж эхэлсэн өвчтөнүүдийн 7,3 хувь нь л эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон байна.
Молнупиравир эm ууж байсан өвчтөнүүдээс нэг ч хүн нас бараагүй гэнэ. Энэхүү эмнэлзүйн мэдээллийг хэвлэлийн мэдээ болгон тараасан бөгөөд одоогоор шинжээчид үнэлэлт дүгнэлт өгөөгүй байгаа аж.
Судалгааны дүнгээс харахад, эmийн үйлчлэлийг сайжруулахын тулд халдварын шинж тэмдэг илэрсэн эхэн үед молнупиравирийг уух шаардлагатай гэнэ. Энэ эmийг бүтээгчид ковидын хүнд шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийг оролцуулан өөр нэг судалгаа хийхээр эхлүүлсэн ч энэ эm мэдэгдэхүйц үр дүн өгөөгүй тул туршилтыг зогсоосон байна.
Г.Бямбасүрэн