www.barimt.com
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
    Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

    Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

    Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

    Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

    Ерөнхий сайдыг огцруулахыг Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүдийн олонх дэмжсэнгүй

    Л.Оюун-Эрдэнэ үг хэлэх бүртээ олон нийтийн элэг доог болж байна

    Trending Tags

  • Нийгэм
    А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

    Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав

    Баянбүрдийн тойрогт байрлах “Чингэлтэй” дүүргийн баганат хөшөө шатжээ

    Эрээнээс Монгол руу ачаа авч гарахыг бүрэн хоригложээ

    “Хүннү 2222” хорооллыг “Ривер гарден” хотхонтой холбосон авто замын хөдөлгөөнийг нээлээ

    Хөтлөгч М.Батбилэг:  Хүүтэйгээ хамт шинийн 8-нд 108 зул өргөж, буян арвижуулан, эрүүл энх, урт удаан, аз жаргалтай амьдрах сэтгэлийн хүч авдаг

  • Энтертайнмент
    • All
    • Видео мэдээ
    • Зөвлөгөө
    • Урлаг
    • Фото
    • Эрүүл мэнд
    Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна

    Шон Диддигийн ээж: Дэлхий бүхэлдээ хүүгийн минь эсрэг эргэж байгаа нь гунигтай байна

    Реппер “Quiza”: Эргүү хоёр бацаан жалган дотроо хоорондоо хэрэлдэж, мөнгөө үрнэ

    С.Чинзориг: Цэцийн гишүүний эрүүл мэнд, амь насны даатгалыг төр яахаараа хариуцдаг юм бэ

    Хүүхдүүд нойр булчирхайн үрэвслээр өвчилж байна

    ШУУРХАЙ: Дуучин Э.Минжинсорын “халдагад өртсөн” гэдэг нь сурталчилгаа байж магадгүй тул хэрэг нээхээс татгалзаж, прокуророос хаажээ

  • Баримт
    ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

    Нууцад байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээнд шинжээчид ноцтой дүгнэлт хийжээ

    Хагас коксон шахмал түлшийг эрсдэлгүй болохыг шинжилгээгээр нотолжээ

    “Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

    Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан П.Эрхэсийг 461 дүгээр ангиас суллажээ

    Сайжруулсан түлшний барьцалдуулагчийн төлбөрт хятад руу шилжүүлсэн мөнгө сонгуулийн санхүүжилт болоод орж ирсэн юм биш биз

  • Гадаад мэдээ
    Илон Маск 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон дэлхийн анхны хүн боллоо

    Элон Маскийн трансжендер охин аавыгаа “Өрөвдөлтэй жаал” гэжээ

    BTS хамтлагийн гишүүн Шюга согтуугаар цахилгаан скутер унасан хэргээр 11 мянган ам.доллароор торгуулжээ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Хятадад “өшөө авалтын хуримтлал” трэнд болж байна

No Result
View All Result

Koрoнавирусийн халдвар авсан эмч өөрөө халдвар авсан ч эдгэрcэн нууцаа дэлгэжээ

2020/02/05
in Эрүүл мэнд
0
Koрoнавирусийн халдвар авсан эмч өөрөө халдвар авсан ч эдгэрcэн нууцаа дэлгэжээ

Эмч Ли өвчтөнүүдийг эмчилж явaaд өөрөө xaлдвaр aвч, эмнэлгийн орон дээр шилжив. Tүүнд бүр өнгөрсөн caрд koрона вирусийн шинж тэмдэг илэрчээ. Гэвч тэрээр таг дуугүй гүрийсээр бүтэн долоо хоночихож. Яг ийм хувь тавиланг Ухань хотын олон эмч нар туулж байгааг хэлэх хэрэгтэй. Гэхдээ үүнд тэдгээр эмч нар өөрсдөө биш, харин албан тушаалтнууд буруутай гэвэл илүү зохилтой. Ли Вэнлянь хэмээх энэ баатарлаг залуугийн үнэн түүхийг сонссон ямар ч хүн Хятадын эрх баригчдыг буруутгахгүй байхын аргагүй.

2019 оны 12 сарын сүүлч. Хүн төрөлхтөн шинэ оноо угтахаар баяр хөөрт автаж асан тэр цаг үед хэний ч танил болоогүй эгэл жирийн эмч залуу Ухань хотын эрүүл мэндийн байгууллагад далайн гаралтай хүнсний зах дээрээс уушгины хатгалгаа хэлбэрийн сэжиг бүхий өвчин илэрсэн талаар мэдээллээ. Гэвч холбогдох албаны хүмүүс залуухан эмчийн мэдээлийг сонсонгуутаа зөрүүлээд түүнд өвчин илэрсэн хүнсний захын талаар болон уушгины хатгалгаа туссан хэд хэдэн өвчтөний хувийн мэдээллийг олон нийтэд яаран тараахгүй байхыг хатуу анхааруулжээ. Нэр бүхий албан тушаалтан “Манай улсын хуулинд энэ талаар зааж өгсөн байдгийг мэднэ биз дээ. Албан байгууллага, хувь хүний нууцыг хэрхэн хадгалах ёстойг чи эмч хүний хувьд мэдэж байгаа байх” хэмээн сануулсан өнгө аясаар хэлж. Ингээд Лид хатуу анхааруулга өгсөн хэдий ч он солигдохын өмнөхөн буюу 12 сарын 31-ний үдээс өмнө хотын эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагууд яаралтай хуралдаан зарласан аж.

Beijing Youth Daily сонинд бичсэнээр тэр өдөртөө албан тушаалтнууд түүнийг дахин дуудаж ирүүлээд мэдэж байгаа бүх зүйлээ ярихыг хүсчээ. Ли ч өвчтөнүүдэд илэрсэн шинж тэмдэг зэрэг өөрийн мэдэж байгаа бүх зүйлээ тайлагнаж. Энэ өдөртөө багтаж хотын удирдлагууд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад болж буй хэрэг явдлын талаарх анхны мэдэгдлийг хүргүүлжээ. Гэвч хөөрхий эмчийн эх орон, ард түмнийхээ төлөө өөрийгөө золиосолсон зовлон үүгээр дуусах биш, харин дөнгөж эхэлж байсан юм. Энэ явдлаас гурав хоногийн дараа буюу 1 сарын 3-нд орон нутгийн цагдаагийнхан Лигээс тайлбар мэдүүлэг авахаар дуудлаа. Тайлбар ч гэж, үнэн хэрэгтээ байцаалт л даа. Түүнд We чаатыг ашиглан онлайн орчинд худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр хэрэг үүсгэтэхэж. Түүний тараасан гэх мессэжийн утга нь “SARS-тай төстэй хэлбэрийн уушгины хатгалгаа өвчин Ухань хотын далайн гаралтай хүнсний зах дээрээс тархаж эхэлсэн тул та бүхэн сэрэмжтэй байх хэрэгтэй. Лабораторийн урьдчилсан оношилгоогоор SARS байх магадлал өндөр байна” гэсэн агуулгатай байж.

Эндээс гарч буй дүгнэлт: Хотын удирдлагууд аюултай байж болох өвчин дэгдэж эхэлснийг мэдсэн. Мэдээд зогсохгүй ДЭМБ-д эхний анхааруулга мэдээгээ өгсөн. Үүгээр тогтохгүй хотын Төв эмнэлгийн судлаач эмч нар өвчтөнүүдээс дээж авч, улмаар түүнийгээ SARS хэлбэрийн хувирсан вирус болохыг шинэ он гараад хоёр, гуравхан хонож байхад баталчихсан байжээ.

Ли эмч нэг биш, хоёр ч өөр үгтэй мессэж бичиж, түүнийгээ сошиалд тавьсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн юм. Хоёр дах мессэж нь “Шинэ вирус корона нэртэй аюултай вирус болох нь батлагдлаа” хэмээн анхааруулсан утгатай байв. Түүнийг 1 сарын 3-нд Хотын цагдаагийн газарт дуудагдах үед энэ мессэжүүд нь Хятадын интернэт хэрэглэгчид дунд аль хэдийнэ тархаж амжжээ. Тиймээс цагдаа нар тэрнийг буруутгах хангалттай нотлох баримттай болчихсон байв. Цагдаа эмчийг мэдүүлэгтэйгээ танилцаж, гарын үсгээ зурахыг шаардаж. Ингэхдээ түүний We чаатад тавьсан өвчтөнүүдийн болон хүнсний захын зургийг барууны нэг бус хэвлэл хуулбарлаад тавьчихсныг ч бас эд мөрийн баримт болгон хавсаргажээ. Хүчний байгууллагынхан ажлаа сайн хийж байгаа нь энэ. “Цуурхал тараагч гэмт хэрэгтэн” өөрөө CNN-д ярьснаар цагдаагийнхан тэр үед ууртай бөгөөд ширүүн байсан гэнэ.

Гэвч энэ бүхнээс илүү ноцтой асуудал нь хамгийн эхний өвчтөнүүдтэй мэргэжил нэгтнүүдээсээ түрүүлж ямар ч хамгаалалтгүй тулж ажилласан тэрээр өөрөө халдвар авчихсан байсан явдал. Эмч Хотын цагдаагийн газар ирсэн цагаасаа эхэлж ойр ойрхон ханиалгаж байлаа.

“Миний хамгийн их санаа зовсон зүйл бол намайг баривчлаад хорьчих бий вий гэсэн айдас. Хэрвээ ингэх аваас манай гэрийнхэн юу болох вэ. Бас өвчтөнүүд маань яах бол гэж бодохоос надад аймаар байсан” хэмээн өнөөдөр тэрээр гадаадын сэтгүүлчдэд ярьж сууна.

Гэхдээ Лигийн аз болж цагдаагийнхан түүнийг цаг орчим саатуулсны эцэст суллаж явууллаа. Энэ үед CNN-ийн сурвалжлагч Нектар Ган түүнтэй анх удаа хоблогджээ. Гэхдээ тэр юу юуны духанд хүрэлгүй гаднын сэтгүүлчдэд мэдээлэл өгөх гэж яарсангүй. Учир нь цуу яриа тараасан хэргээр гэмт хэрэгтэн болсноо мэдэж аваад хоёр цаг ч болж амжаагүй байна шүү дээ. Хэчнээн зоригтой ч гэсэн хүн л юм чинь айлгүй яахав. Түүнээс үг сонсож чадаагүй дэлхийн номер нэг агентлагийн сэтгүүлч Ухань хотын захиргаан дээр очсон боловч бас л юу ч сонсож чадсангүй.

Ингээд хатуу сануулга авсан эмч эмнэлэгтээ буцаж ирэн ажилдаа орлоо. Энэ цаг үе буюу 1 сарын эхний өдөр хоногуудынхаа талаар Ли Вэнлянь “Надад хийж чадах зүйл юу ч үлдээгүй болохыг би цагдаагийн газраас албан өрөөндөө орж ирэхдээ ойлгосон. Бүгдээрээ намайг төрийн дайсан мэт нүдээр харцгааж, бас надаас жийрхэцгээж байсан учраас би энэ бүхэнтэй зүгээр л эвлэрээд хүлээх хэрэгтэй юм байна гэж бодсон. Гэвч энэ бодолтойгоо эвлэрч болохгүй нэг том шалтгаан нь надад ханиалгахаас гадна амьсгал давчдах шинж тэмдэг илэрч эхэлсэн явдал” хэмээн ярьжээ.

Ийм маягаар залуухан эмч ханиалгах, хааяадаа амьсгал давчдах шинж тэмдэгтэйгээр бодит байдалтайгаа эвлэрч, ялагдлаа хүлээн зөвшөөрөөд нэлээд хэд хонолоо. Гэхдээ тэр өвчний голомт болох Ухань хотынхоо Төв эмнэлэгт ажлаа хийсээр байсан юм. Энэ хугацаанд сэжиг бүхий вирусээр өвчилсөн өвчтөнүүд нэмэгдсээр байв.

1 сарын 10. Цагдаагийн газар дуудагдсанаас хойш долоо хоног өнгөрчээ. Гэхдээ Уханийн Төв эмнэлгийн эмч нар шинэ вирус дэгдсэнийг бүгд дор бүрнээ хүлээн зөвшөөрч, өндөржүүлсэн бэлэн байдалд нойр хоолгүй ажиллаж эхэлсэн байлаа. Албан ёсоор зарлаагүй, хүлээн зөвшөөрөөгүй боловч хотын удирдлагууд ч бас эмнэлгийн ажилтнуудыг шаардлагатай бүх хувцас хэрэглэл, эм тариагаар аль хэдийнэ хангаж эхэлжээ. Энэ өдрийн өдөр тийшээ бүтэн долоо хоног шүд зуун тэвчсэн баатар залуугийн бие тэсэхээ байж эхэлсний дохио болгож, өндөр халуурч эхлэх нь тэр.

Үнэндээ өнөөдөр ганц Лиг баатар болгон ярьж буй ч эрх баригчид бүхнийг хүчээр нуухыг хичээж байсан 1 сарын эхний хагасын тэр бэрх өдрүүдэд түүнтэй адилхан хэчнээн эмч, сувилагч нар вирус халдсанаа мэдэхгүй, зарим нь мэдсэн ч хэлэлгүй гүрийгээд өвчтөнөө эмчлэхийн төлөө зүтгэж явсныг дэлхий дахин мэдэхгүй. Учир нь Хятадын хэвлэлд мэдээлж эхэлснээр яг энэ цаг үе буюу 1 сарын 10-аас эхэлж олон тооны эмнэлгийн ажилтнууд өвчтөнүүдээсээ халдвар авч байгааг дэлхий дахин сая нэг мэдэж авсан билээ.

Лигийн биеийн байдал тэр үед их хурдан муудсан тул түүнийг мэргэжил нэгтнүүд нь эрчимт эмчилгээний тасагт шилжүүлжээ. Уушги нь муудсан учраас хүчилтөрөгч буюу хиймэл амьсгал залгалаа. Ийм маягаар өөрийнхөө эмнэлэгт өвчтөнүүдийнхээ оронд хэвтсэн энэ залуу 20 орчим хоногийн турш үхэл, амьдралтай тэмцэлдсэний эцэст энэ сарын 1 буюу өнгөрөгч бямба гаригт шинжилгээний хариу эерэг гарч. Корона вирусийг цаг нь болоогүй байхад ил зарласныхаа төлөө эрх баригчдын дарамтанд өртсөн тэрээр үүнээс ч аюултай зовлонтой нүүр тулсны эцэст давж гарах нь энэ.

Хятад дарга нар эхнээсээ л үнэнийг нуухыг хүссэн

Ухань хотын цагдаа ганц Лид эрүүгийн хэрэг үүсгэсэнгүй. Тэд энэ өвчний талаар мэдээлэл тараасан найман иргэнд мөн адил хавтаст хэрэг үүсгэсэн аж. Үндэслэл нь яг Вэнлянийг буруутгасантай адилхан олон нийтэд худал мэдээлэл, цуу яриа санаатай тараасан гэдэг зүйл анги. Эндээс эрх баригчид энэ өвчний талаарх үнэн бодит мэдээллийг анхнаасаа нуун дарагдуулахыг хүссэн болох нь анзаарагдана.

“Интернэт орчин нь хуулиас гадуур аашилж болох газар биш гэдгийг хүмүүс ойлгох ёстой. Хууль бусаар санаатай хуурамч мэдээлэл тараасан, үүгээрээ дамжуулж нийгмийн хэв журмыг алдагдуулсан этгээдэд хуулийн дагуу шийтгэл оноох болно” хэмээн Вэнлянийг байцаалтанд дуудсан тэр өдөр Хятадын цагдаагийн албан ёсны вэб хуудсанд бичиж байрлуулсныг энд хэлэх хэрэгтэй. Чухам үүнийг л хүний эрхийг зөрчсөн авторитари дэглэм гэдэггүй гэж үү. Цагдаагийн энэ  мэдэгдлийг CCTV зэрэг телевиз, бусад хэвлэлүүд цаг алдалгүй олонд түгээж эхэлсэн нь ч нэгийг хэлэх мэт. Дөнгөж 1 сарын 20 буюу халдвар авагсдын тоо албан ёсны мэдээгээр 100 хол давсны дараа сая нэг Ши Жинпин “Корона вирусийн эсрэг эрс шуурхай арга хэмжээ авахын зэрэгцээ энэ өвчинтэй холбоотой мэдээллийг цаг алдалгүй нийтэд мэдээлэх хэрэгтэй” гэдэг үгийг хэлсэн юм.

Харин энэ дэглэм, энэ үзэл суртлын эсрэг зоригтой дуугарсан Ли Вэнлянь өнөөдөр юу хийж байна вэ?

Эдгээд удаагүй Ли ажилдаа буцаж орох хүсэлтэй байгаа аж. Өөрийг нь удаан хугацаанд эргүүлдсэн CNN-ийн Нектар Ган тэргүүтэй сэтгүүлчдэд өчигдөр буюу даваа гаригт албан ёсоор ярилцлага өгснөөр ийнхүү өрнөдийн нэг бус хэвлэл дээр гарч, түүнийг “Хятадын ард түмний жинхэнэ баатар” хэмээн сошиал орчинд давалгаалж байна. Гэхдээ цагдаагийн газар хавтаст хэрэгтэй болсон түүний хувь заяа цаашид хэрхэхийг хэлэхэд одоохондоо арай эртэднэ.

Source: CNN

Next Post
Чэн Мейфэн: Би одоо 63 настай, гэхдээ хүмүүс намайг 30 настай гэж андуурдаг

Шинэ мэдээ

А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

2025-11-05
Та эх оронч уу??? 

Та эх оронч уу??? 

2025-11-02
Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

2025-10-31
“Бөөрөлжүүт”-ийн цахилгаан станцын 2 дахь блок ашиглалтад орлоо

2025-10-20
Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

2025-10-20
Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

2025-10-17
Түмний эрх ашгаас илүү хувийн ашгаа бодогч УИХ-ын гишүүдийг дахин бүү СОНГО!

Түмний эрх ашгаас илүү хувийн ашгаа бодогч УИХ-ын гишүүдийг дахин бүү СОНГО!

2025-10-17
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав

2025-10-17
Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

2025-10-16
ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

2025-10-16

Холбоо барих: 8008-7886

Follow Us

Мэдээний ангилал

  • Баримт
  • Бизнес мэдээ
  • Боловсрол
  • Бусад
  • Видео мэдээ
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • НОМ
  • онцлох мэдээ
  • Өвөр монголын соёлын өдрүүд
  • Сонгууль-2020
  • Спорт
  • Түүх
  • Улс төр
  • Урлаг
  • Фото
  • ХАН-УУЛ ДҮҮРЭГ
  • Хууль
  • Шинжлэх ухаан
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Шинэ мэдээ

А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

2025-11-05
Та эх оронч уу??? 

Та эх оронч уу??? 

2025-11-02

© 2020 Barimt.com - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Загварыг ONLINE MEDIA LLC.