10 сарын 26-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Орчлон сургуулийн урд байх явган хүний гарцаар том оврын дөрвөн жип машин явган хүний гарцаар буцаж эргэж буй дүрс бичлэг цацагдсан.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хориглосон газарт буцаж эргэх, эсхүл ухрах үйлдлийг хийсэн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу тус машины жолооч нарт Тээврийн цагдаагийн албанаас шийтгэл оногдууллаа.
Дээрх гаргасан үйлдэл нь ёс зүйгүй үйлдэл тул та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, бусдын аюулгүй зорчих эрхэнд халдахгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
БИ соёлтой бол БИД соёлтой, БИД соёлтой бол НИЙГЭМ соёлтой. Иргэн та замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй үйлдлийн талаарх мэдээллийг E-Police гар утасны аппликейшинг ашиглан илгээх боломжтой.








































