Гурван тэгш ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан наймдугаар сарын 16, 17-ны өдөр зохион байгуулагдаж, 512 бөх оролцсон билээ. Тус барилдаанд оролцсон 18 бөхөөс допингийн шинжилгээ авахад дөрвөн дээжээс допинг илэрсэн талаар МҮБХ-ноос дөнгөж сая мэдээлсэн.Энэ талаар Монголын Үндэсний Бөхийн холбооны
ерөнхийлөгч Ц.Магалжав хэлэхдээ “Допинг илэрсэн дөрвөн бөх B сорьцын шинжилгээгээ өгөх эсэх хариугаа өгөхөөс нааш нэрсийг зарлахгүй. Хүсэлт гаргаагүй тохиолдолд шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ” гэж хэлсэн билээ.
Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр Э.Оюунболд, аймгийн заан Б.Уртнасан, аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн арслан Б.Хадбаатар нарын бөхчүүдийн А сорьцоос допинг илэрчээ.
Эх сурвалж: Zarig.mn









































