БHXAУ-ын Өвчлөлийг xянаx төвөөc мэдэгдсэнээр коронавирусын дэгдэлт Азийн 24,400 гаруй хүнийг өвчлүүлээд байна. Mөн бусад 25 улс оронд коронавирус илэрсэн тохиолдол батлагдаад байгаа юм. Tэгвэл коронавирусийн халдварын тархалтыг хянадаг газрын зураг дээр Монгол Улс улбар ангилалд буюу сэжигтэй бүсэд хамаарагджээ. Энэ нь хүмүүст манай улсад халдвар илэрсэн ч түүнийг нууж байж магадгүй гэсэн хардлагыг төрүүлээд байгаа юм. Манай улсын хувьд одоогоор коронавирусийн халдвар илрээгүй бөгөөд сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсэн хэдий ч шинжилгээний хариу сөрөг гарсаар байна.
Харин дэлхийн газрын зураг дээр улбар буюу сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн нь халдварын голомтоос ирсэн иргэдийн далд үе дуусаж, шинжилгээний хариу бүрэн гараагүй байгаатай холбоотой юм байна. Өнгөрсөн Бямба гаригт БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 31 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээнд хамруулж буй бөгөөд вирусын халдварын далд үе дуусаж, халдваргүй гэдэг нь бүрэн нотлогдсоны дараагаар дэлхий нийтэд мэдээлэх юм.