8-р ангийн 15-н настай охин амаржиж, сургуулийнхаа цонхоор хүүхдээ гаргаж хаясан онц ноц той хэ ,рэг гарчээ. Тодруулбал, 2021 оны 10-р сарын 19-ны буюу өчигдрийн 16:30 минутын орчимд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирсэн байна.
Мэдээллийн дагуу шалгахад Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хан хэнтий цогцолборын сурагч 15-н настай эмэгтэй О гэгч нь тус сургуулийн 1 давхрын 00-ын өрөөнд амаржиж хүүхдээ цонхоор гаргаж хаяжээ. Хаягдсан нярайн биеийн байдал хүнд боловч одоогоор амьд, сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна.
Хүүхдийн эх болох 15-н настай эмэгтэй О-г олж тогтоон мөн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Хэргийг тус аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байна.
Бусад мэдээ: Сангийн сайд Б.Жавхлангаас мөнгө нэхсэн гэх жүжигчин Баярмагнай мэдэгдэл хийлээ
УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан Сүхбаатарын талбай дээр суулт зарлаад тав хонож байна. Тэгвэл өнөөдөр иргэн О.Отгонтөгс хэвлэлийн хурал хийж “дуучин С.Жавхлан сангийн сайдаас 4 тэрбум төгрөг нэхэмжилсэн” хэмээн хэлсэн.
Тодруулбал УИХ, болон ЗГ-ыг огцруулах уг суултаа хийхээсээ өмнө Сангийн сайдтай уулзаж, Засгийн газрын ажлыг “Хамаг монгол” төслөөрөө орон даяараа сурталчилж, өгье. Үүнд дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай гэсэн саналыг тавьсан гэх мэдээлэл тараад байгаа юм.
Харин Zarig.mn сайт энэхүү асуудлаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулга хийсэн бөгөөд, “Тийм уулзалт болсон нь үнэн. УИХ-ын гишүүн асан С.Жавхлан, Маск продакшны жүжигчин Баярмагнай нар 4 тэрбум төгрөгийн асуудал яригдсан. Өнгөрсөн дөрвөн жил бид УИХ-д хамтарч ажилласан. Цар тахлын энэ хүнд үед урлаг соёлын салбарынхан болон аялал жуучлал хүнд цохиолтонд байгаа.
Энэ хүрээнд бидний уулзалт болсон. Орон даяар урлаг, уран сайхны тоглолт хийхэд зориулж дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай байгаа тухайгаа хэлж, Засгийн газар хамтрах боломжтой эсэхийг ярьсан. Төсвийн хувьд үнэхээр боломжгүй учраас С.Жавхлан бухимдсан. Иймэрхүү ажлууд зохион байгуулна гэдгээ ч өөрөө хэлж байсан. Үнэнийг хэлэхэд, жагсаал хийнэ гэж ярьж байсан нь ажил хэрэг болно гэж бодоогүй. Бид төсвөөс урлаг уран сайхныг санхүүжүүлэх боломжгүй. Тийм л зүйл болсон” гэсэн билээ.
Тэгвэл Маск продакшны жүжигчин Баярмагнай өөрийн сошиал хуудсаараа дамжуулж мэдэгдэл хийжээ.
Тэрээр:
Зөв Зүгээр хөдөө ногоон тэжээлээ тариад явж байхад Улаанбаатар хотоор юу юу болоод байна гэнэ ээ? Намайг хоёр тэрбумтай болгосонд баярлалаа.Амьдралдаа барьж үзээгүй ийм их мөнгө байхад ацаа хийгээд л юм тариад явж байх вэ дээ. Амны бэлгээс ашдын бэлэг хурай хурай хурай.
хэмээжээ.