Холимог тулааны Ази тивийн хамгийн том холбоо One Championship-ын “Road to One – 2022” тэмцээн Монголд болно. Энэ талаар тус холбооны үүсгэн байгуулагч Чатри Ситиодтон мэдээлсэн бөгөөд энэ долоо хоногт нээлтээ хийсэн “Мөсөн өргөө” буюу “Steppe Arena”-д зохиох аж. One Championship-ын дэд ерөнхийлөгч Рич Франклин “Steppe Arena бол дэлхийн стандартад нийцсэн Монгол дахь анхны байгууламж” хэмээжээ.