Монголчуууд цар тахлын өмнө үхэх үү, сэхэх үү дээрээ тулж, эмч, эмнэлгийн ажилчид туйлдаа хүртлээ ядарч байна. Гэтэл эмнэлгийн нэрээр мөнгө угаадаг эрүүл мэндийн салбарт шургалсан “хувалз”-нууд эхнээсээ илчлэгдээд байна. Тухайлбал УОК-ын хурлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Эрдэнэт хотод баригдсан “Медипас” гэх эмнэлгийг нэн яаралтай төрд буцаан авч, халдвар авсан иргэдэд эмчлүүлэх боломжтой болгохыг үүрэг болгожээ.
“Медипас” эмнэлэг нь 200 хүн хэвтэж эмчлүүлэх хүчин чадалтай. 2015 онд 69.9 тэрбум төгөгөөр баригдсан. Тухайн үед 18 жилийн гэрээтэйгээр хувийн ААН-д шилжүүлэх гэрээг хийсэн байдаг. Гэвч төртэй хийсэн гэрээний дагуу өнгөрсөн хугацаанд улсад нэг ч төгрөг төлөөгүйгээр барахгүй Эрдэнэт үйлдвэрээс 2016-2020 оны хооронд 12.7 тэрбум төгрөгийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо нэрээр бэлнээр авч ашигласан байна. Энэ мэтээр төсвийн мөнгөөр эмнэлэг бариулж аваад эргээд төсвөөс мөнгө саасаар улсаас нийтдээ 130 тэрбум төгрөгийг завшаад байгаа юм.