Дэлхий нийт цар тахлаас ойрын жилүүдэд салж чадахгүй гэдэг нь тодорхой болоод байна. Тиймээс хэрхэн дасан зохицох вэ гэдэгт хамаг анхаарлаа хандуулж, үүний гарц шийдлийг вакцинжуулалт гэж харах болжээ.
Тухайлбал 84 сая хүн амтай Турк улсад 341 мянга гаруй коронавирусийн шинжилгээ авахад 25.8 мянган хүнээс идлэрч нас баралтын тоо 228 байгаа юм.
Тус улсын 18-аас дээш насны иргэдийн 70.2 хувь нь вакцины хоёр дахь тундаа бүрэн хамрагдаад байгаа бол нэгдүгээр тунд 86.1 хувь хамрагджээ. Хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн хувь 75-аас дээш болсноор тус улс цэнхэр бүс болох бөгөөд ингэснээр улсын эдийн засаг сэргэж, үйлдвэр, үйлчилгээ, аялал жуулчлалыг цар тахлын өмнөх үеийнх шиг явуулах боломж бүрдэнэ гэдгийг тус улсын Засгийн газраас мэдээлж байна.
Цаашид Турк улс цар тахалд санаа зовох бус эдийн засгаа тэлэх, иргэдийнхээ амжиргааг дэмжихэд голлон анхаарна гэсэн үг юм.








































