Энэ оны зургаадугаар сарын 01-нд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшил Жуковын талбайн газрыг чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосон. Тэгвэл уг газар АЖ Н.Сувдад хамааралтай болж таарав. Нийтийн эзэмшлийн талбайд хувийн бизнесээ өргөжүүлэх, хэн нэгэнд хамааралтай болгож буйд хүмүүс дургүйцэж буй. Хэдэн сар үргэлжилж буй эл маргааны талаар АЖ Н.Сувд ам нээж, өөрийн байр сууриа илэрхийлэв.
Өдий хүртэл нэр цэвэр явсан хүн газраас болж хэвлэлийн хурал хийх дээрээ тулсан нь тун жигтэй. Түүний хэлснээр Жуковын талбайг чөлөөлж, оронд нь Ц.Анандбазар кино театр, музей, спорт комплекс, ногоон байгууламж бүхий үйлчилгээний төв “Жангар цогцолбор” барихаар болсон гэв. Үүнийг тухайн газрын оршин суугчид болон холбогдох хүмүүсээс санал авахад 80 хувь дэмжсэн гэнэ.
Гэвч саналыг нь дэмжихгүй, байгууламжийг нь эсэргүүцээд байгааг ойлгохгүй байгаагаа АЖ Н.Сувд хэвлэлийн хурлын үеэр хэлэв. Ц.Анандбазарын эзэмшлийн газар байхад Н.Сувд хэвлэлийн хурал зарлан байж, өөрийгөө ил болгосон нь учиртай л хэрэг биз. Эцэстээ газрын наймаачин дүрээр олонтой уулзаж буй нь энэ дээ.