Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын шилдгүүд, шинэ тоглогчид, дэвшилтэт стартапуудыг нэгэн дор цуглуулдаг ICT Expo арга хэмжээ энэ жил “Digital Nation 2021” нэрийн дор маш өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж байгаа билээ.
Мобиком Корпораци нь Үндэсний соёл, амралтын хүрээлэн дэх хиймэл нуурын зүүн талд хоёр давхар үзэсгэлэнгийн танхимаа босгосон бөгөөд дижитал амьдралын хэв маягийг хүрэлцэн ирсэн зочдодоо танилцуулж байлаа. Гэвч өнөөдрөөс эхлэн Мобиком корпораци Digital nation-21 үйл ажиллагаанд оролцохгүй болсоноо илэрхийлжээ.








































