“Sound of kiss” хамтлагийн дуучин гэдгээрээ олонд танил болсон жүжигчин Г.Золзаяа 20-иодхон насандаа амьдрал зохиож УДЭТ-ын жүжигчин Б.Тамиртай ханилсан билээ. Гавьяат жүжигчин С.Сарантуяа, найруулагч О.Бат-Өлзий нарын бэр болсон тэрбээр хөөрхөн охин төрүүлсэн ч шоу цэнгүүнээс салдаггүй хэвээр байсан гэдэг.

Энд тэндхийн бааранд хэт задгай байдлаар хувцаслан очиж, секси бүжиг хийж байгаа зургууд нь ч хэвлэлд дэлгэгдсэнээс хойш түүнийг “Шоучин бэр” гэх хоч дагаж эхэлсэн нь нууц биш.
Гэвч залуу хосын амьдрал удаан үргэлжилсэнгүй. Г.Золзаяаг топ модель Д.Пүрэвсүрэнгийн экс амраг буюу “Хархорин” захын боссын хүү Л.Цэгцбаатар гэгчтэй болзох болсноор жүжигчин Б.Тамираас салсан гэх бор шувуу олны дунд нисч эхэллээ. Улмаар жүжигчин залуу охиноо өөр дээрээ авч, эхнэрээ үдсэн ч тэрбээр энэ бүх мэдээллийг эрс үгүйсгэсэн хэвээр яваа. Энэ тухайгаа ч саяхны нэгэн ярилцлагадаа дурдсан бөгөөд “Би тэгж нөхрөө хуурч, өөр залуутай уулзах ёс суртахуунтай хүн биш. Анх тэр мэдээг сонсчихоод үнэхээр шоконд орсон. Эхэндээ тоохгүй байсан ч сүүлдээ хүн болгон намайг тийм муухай зүйл хийсэн гэж итгээд байх шиг санагдсан” гэжээ.

Жүжигчин бүсгүй одоо “Маск” продакшинд харьяалагдах болсон төдийгүй хувийн амьдралынхаа болж бүтэхгүй бүхнийг мартаж, Реппер Roockie буюу У. Мөнхбагана жүжигчин Г.Золзаяа нар хайрын романс үүсгэжээ. Үерхэж байгаагаа реппер залуу өөрийн цахим хуудаснаа зарласан байна.










































