Дүрвэж байсан Афган эмэгтэй дүрвэгсдийн онгоцонд амаржиж, охинтой болжээ. Энэ талаар АНУ-н агаарын хүчин “Афганистан улсын иргэн Герман дахь Рамштейн нисэх онгоцны бааз руу дүрвэх үедээ онгоцонд амаржсан” хэмээн мэдээлсэн байна.
Тэрбээр онгоцны ачааны хэсэгт амаржсан бөгөөд эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа аж. Нислэгийн дундуур эмэгтэйн бие тавгүйрхэж эхэлжээ. Энэ үед онгоц агаарт хөөрөх өндрөө бууруулж, агаарын даралтыг нь зохицуулж өгсөн хэмээн нисэх хүчний албанаас мэдээлжээ.
Эх сурвалж: https://www.bbc.com









































