Гарамханд: Анх би А.Сүхбат гэж алдартай бөх байдгийг мэддэггүй байлаа.
Бизнесмен, мөнгө төгрөгтэй хүн ч гэж бодоогүй
А.Сүхбат аваргын хувийн амьдрал олны анхаарлыг татдаг. Авааль гэргий, гурван хүүхдийн ээж Б.Баясгалантайгаа Улсын арслан Н.Батсуурийн цолны найранд очсон, одоо ч хааяа хамт явж харагддаг. Хажуугаар нь 1990 онд төрсөн Гарамханд гэдэг бүсгүйтэй ил далд ханилж хоёр хүүхэдтэй болсон билээ. Мөн Содоо гэх тогооч бүсгүй саяхан отгон хүүхдийг нь төрүүлсэн гэдэг.
Авааль гэргий Б.Баясгалан, Аюуш арслангийн удмын бүсгүй Содоо хоёр А.Сүхбат аваргын тухай, хувийн амьдралын тухай ам нээдэггүй. Харин хоёр хүүгийнх нь ээж гимнастикч бүсгүй Гарамханд аваргын тухай үе үе ярьдаг. Анх Гармуушка нь хувийнхаа амьдралын талаар “Бид хэн хэнийгээ Бондооко гэж дууддаг.
Утсан дээрээ ч ингэж хадгалдаг. Сая төрсөн өдрөөр нь бэлэг өгөхдөө түүндээ зориулсан дөрвөн мөр бичсэн. Хэрэв би энэ хүнтэй амьдраагүй байсан бол өнөөдрийнх шиг намайг тоож, авч хэлэлцэхгүй л байсан байх. Анх би А.Сүхбат гэж алдартай бөх байдгийг ч мэддэггүй байлаа. Бизнесмен, мөнгө төгрөгтэй хүн ч гэж бодоогүй. Өмнөх эхнэрээс нь салгаж суусан гэж янз бүрээр л бичсэн.
Одоо болимоор юм. Би энэ хүнийг салгаж авч суугаагүй шүү дээ. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Бид хоёр зураг төөргөөр учрах л ёстой хүмүүс байсан юм байлгүй. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг биз дээ. Бусдын юу гэх надад огт хамаагүй” гэж ярьж, анх хайр сэтгэлээ олон нийтэд ил болгосон. Харин Гарамханд Гранд сэтгүүлд “Анх нийлэх санаачлагыг би эхэлсэн, салах санаачлагыг ч би гаргасан” гэсэн утгатай зүйл ярьж, Дархан аварга А.Сүхбатаас салснаа зарласан билээ.









































