Тошиба мисс гэх Г.Гантунгалаг хятад залуутай гэрлэсэн үү?
Загвар өмсөгч, мисс Г.Гантунгалаг Номин их дэлгүүрээс зохион байгуулсан “Тошиба” брэндийн нүүр царай шалгаруулах уралдаанд түрүүлж, “Тошиба” мисс Г.Гантунгалаг алдартай болсон. “Тошиба” мисс Христийн итгэгч, Хэвлэлийн биржийн хоёр давхарт байх Христийн сүмийн чуулганд идэвхтэй явдаг байсан.
Христийн итгэгч болохоор тэр үү, архи виноноос хол, элдэв бэлтэй эрчүүдтэй нэр холбогдоогүй нэр цэвэр нэгэн. Дуучин Ч.Бат-Эрдэнэтэй дөрөө харшуулан нэг хэсэг Ирландад сурсан, Японд ч хэсэг хугацаанд амьдарч байсан. Японд байхдаа хил дээр саатуулагдаж, Том Хэнксийн тоглосон “Терминал” киноны дүр шиг хэсэг амьдарсан гэх юм билээ.
Харин эх орондоо эргэж ирээд гэр бүлээ төвхнүүлж, өмнө нижгэр хурим хийсэн билээ. Залуу хосын анхны үр нь хоёр хөөрхөн хүү заяаж, ихэр хүүхдээ өсгөн завгүй амьдарсан. Удалгүй дахин хоёр хүүхэдтэй болж, Алдарт эх болон амьдрал нь тэгширч байгаа.
Г.Гантунгалагийн найз залуу нь солонгос маягийн царайтай. Тиймээс хартай, цусаа ариун байлгая гэж ярих дуртай монголчууд “Мисс, загвар өмсөгч Г.Гантунгалаг хужаа залуутай гэрлэчихэж” хэмээн хий хардаж бухимдсан удаатай.