-73 кг-ийн жин бол удамтай жин. Ц.Цогтбаатар жиндээ дэлхийн шилдгүүдийг нурааж хүрэл медаль хүртлээ. Олон хүн муулж байсан. Ц.Цогтбаатар бол барилдах гэж төрсөн хүүхэд. Тамирчин хүнд ялж ялагдаж зүйл бий. Түүнийг -66 кг жинд барилдах гэж байхад нь -73 кг руу оруулж байсан. Сонголт нь их зөв байлаа. Ц.Цогтбаатар хүрэл медалийг илүүрхэж авлаа. Олимпын медальд өнгө байдаггүй. Дүүгээр бахархаж байна.
Манай хүн Оног ялах боломж байлаа. Миний бодлоор үүрээ итээгээ нэг ч удаа хийлгүй алдаан дээр нь ажиллахыг эрмэлзсэн нь тактик байсан болов уу. Энэ бол Монголын тамирчдын түүхэн ялалт. Монголын жүдо мандан бадраг ээ. Дасгалжуулагч нарт бүгдэд нь баяр хүргэе.
Бид хоорондоо байнгын холбоотой байсан. Жүдо бол нэг хамт олон. Алдаа оноогоо байнга ярьж байдаг. Олимпод явахаас нь өмнө би бэлтгэл дээр нь очиж хамт байсан. Ц.Цогтбаатараараа бахархаж байна.









































