2016 оны Риогийн олимпод 60 кг-д Ц.Цогтбаатар гуравдугаар тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн чансааг тэргүүлж буй, БНСУ-ын жүдоч Ким Вон Жинд вазари үнэлгээгээр ялагдаж байсан саяхан мэт. 

Тэгвэл цаг цагаараа байдаггүй гэдэг шиг манай жүдоч олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатар дөнгөж сая хүрэл медалийн төлөө Канадын жүдоч Артур Маргэлидонтой барилдаж ялалт байгууллаа.
Ингэснээр Монгол Улс Токиогийн зуны олимпын наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэж байна. Монгол Улсын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатар олимп, дэлхийн аварга Шохо Онотой барилдаж ялагдал хүлээсэн юм. Улмаар хүрэл медалийн төлөө хүч сорьж, ялалт байгууллаа.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг жинд зодоглосон Ц.Цогтбаатар эхний шатанд Гвинейн Мамаду Самба Бахтай барилдаж цэвэр ялалт байгуулсан юм. Улмаар шөвгийн 16-д Монакогийн Седрик Бесситэй барилах оноол таарч. барилдан вазари үнэлгээгээр ялсан юм.








































