“Дуучин Н.Гантулга Их аварга Л.Дагвадоржийн хадам ээжтэй хамт амьдарч байна” гэсэн мэдээлэл гарч, энэ мэдээлэл хэрэгт дуртай олон хүний анхаарлыг татаж байлаа. “Мөнгөтэй, баян өөрөөсөө эгч хүүхнээр ивээн тэтгүүлэх гэж байна” хэмээн түүнийг шүүмжилж, хэвлэлүүд тэдний харьцааг янз бүрээр бичсэн. Тэд гэр бүлийн амьдрал зохиож нэг хэсэг хамтдаа аз жаргалтай амьдарч байсан үе бий. Тэр үед Н.Гантулга “Дэд маршал” продакшны байгуулан захирлаар нь ажиллаж, цэрэг, эх орны сэдэвтэй дуу ихэвчлэн дуулах болсон.
Дуучин Н.Гантулга байнга дуулаад байдаггүй, нэг хэсэг уран бүтээлээсээ завсарлага авдаг. Жил жилийн Цэргийн баяраар Н.Гантулга тоглолт хийдэг байсан. Тэрээр анх 2001 онд “Надаас урссан аялгуу” нэртэй тоглолтоо хийсэн. Тэрнээс хойш 2005, 2007, 2009, 2011 онд тоглолт хийсэн. Түүнээс хойш сураг тасарлаа.
Н.Гантулгын ээж аав, эмээ өвөө гэр бүл нь цэргийн хүмүүс. Өвөө нь хурандаа, ээж нь хошууч цолтой бэлтгэл офицерууд. Цэргийн хүмүүсийн амьдрал дунд өссөн болохоор Монголынхоо тусгаар тогтнол, ийм сайхан эх орныг бий болгосон өвөг дээдсийнхээ сайхан түүхийг сурталчилж дуулдаг гэнэ лээ.
Дуучин Н.Гантулга Асашёорюүг сумо бөхийн дэвжээнд ид барилдаж байхад хадам ээжтэй нь хайр сэтгэлийн холбоотой болсон. Аса аварга энэ харилцааг эсэргүүцэж, дуучин Гантулгыг зодсон гэх цуу яриа гарч байлаа. Асагийн экс хадам ээж Эрдэнэчимэгтэй амьдрах үеэрээ дуучин Н.Гантулга олон сайхан хит дуу төрүүлсэн. Мөн гадаадад хамгийн олон удаа тоглосон дуучин.
Европын орнууд, тэр тусмаа Чех, Герман, Бельги, Швейцарьт хэд хэд очиж тоглолт зохион байгуулсан. Тэр тусмаа Солонгост дуучин Н.Гантулга олон очиж тоглосон. Бүр ганцхан сард таван удаа явж дуулаад ирсэн гэдэг.
Дуучин Т.Гантулга хэвлэлд нээлттэй хандаж, хайр сэтгэл, хувийн амьдралаа нуулгүй ярьдаг. “Та өөрөөсөө олон эгч бүсгүйтэй амьдрал зохиосон. Их аварга Дагвадоржийн хадам ээж учраас маш их хэл ам гарч байна…” гэсэн сэтгүүлчийн асуултад
“Эрдэнэчимэг бид хоер хамт амьдарч байгаа. Энэ үнэн. Би хүнийг хайрлах хувьтай төрсөн. Яагаад болохгүй гэж Гантулга л болохоор болдоггүй юм уу. Миний амьдрал болж л байна. Сайхан л байна. Би тэр хүнийг хайрлана гэж амласан. Амласандаа ч хүрч байгаа” гэж хариулж байсан. Харамсалтай нь энэ амлалт, энэ амьдрал хайр нь насан туршийнх байж чадсангүй. Дуучин Т.Гантулга дахин залуухан бүсгүйтэй учирч, эгчмэд амрагаа орхисон гэдэг. Амьдралаа өөрчилсөн дуучин Т.Гантулга шинэ уран бүтээл ч хийсэнгүй, дахин сураг алдрав.