“Faro” сургалтын төв, “Call Pro” компанийн үүсгэн байгуулагч, комедиан Б.Идэр-од олны анхааралд байдаг залуу. Ээж нь УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд асан Ц.Оюунгэрэл. Б.Идэр-Од АНУ-д Канзасын их сургуулийг агаарын хөлгийн инженер мэргэжлээр дүүргэн, МИАТ компанид агаарын хөлгийн засвар үйлчилгээний инженерээр 3 жил ажилласан. Идэрээ зөвхөн фэйсбүүкт 386 мянган дагагчтай.
Бэлтгэн хүргэдэг подкастыг нь хүмүүс үзэх дуртай. Охидын шүтээн болсон Идэрээ удтал ганц бие явсны эцэст найз бүсгүйгээ зарласан. Энэ нь цахим орчноор нэг шуугиан дэгдээж, дагагч охидын тоо нь чамгүй цөөрсөн гэдэг.
Идэрээ одоо англи хэлний сургалтын төвөөрөө олонд танигдаж, Hippo card аппликейшн хүртэл гаргасан амжилттай. Комедиан, подкаст, сошиал контент хүртэл хийж, сүүлдээ жүжигчин, телевизийн хөтлөгчийг давхар хийлээ. Улстөрч ээжтэй, америк хойд аавтай Идэрээгийн найз бүсгүйг Халиун гэдэг. Хамтдаа иога хийж, Хөвсгөлөөр аялж яваа зургуудаараа инстаграмаа чимдэг. Саяхнаас найз бүсгүйгээ олонд танилцуулсан ч 2019 оноос үерхэж эхэлсэн гэнэ.