“Киви” хамтлагийн гишүүн Алтанцэцэг буюу Агий хамтлагийнхаа төдийгүй рок попын хамгийн хөөрхөн бүсгүйн нэг. Агий “Киви” хамтлагт орж ирснээр тус хамтлагийн сонсогч залуусын тоо автоматаар нэмэгдсэн гэдэг. Тиймээс “Киви” хамтлагт хамгийн удаан дуулсан ази төрхтэй гишүүн. “Киви” хамтлагт 10 гаруй жил дуулсан Агий тайзнаас бууж, оронд нь экс гишүүн Б.Халиун хамтлагтаа эргэн орж ирлээ. Харин хамтлагийн сор болсон хөөрхөн бүсгүй Агийг хаачив гэж үгүйлсэн залуу олон. Ядаж байхад Агий цахимд хаяггүй, нэр мөргүй нэгэн.
Юутай ч Агийгийн амьдралд хамгийн их нөлөөлсөн залуу нь нэг үе хайр сэтгэлийн холбоотой байсан. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр. Тэд 2014 оноос ил далд болзож, Герман европоор бишгүй зугаалсан. Алтай Таван Богдод хамт очиж казахчуудын нүдийг бүлтийлгэсэн. Учрах ёсгүй хүн гэж байдаг бололтой. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр эхнэр Б.Мандухайгаас гэрлэлтээ цуцлуулахад Агийтай гэрлэх нь гэж олон хүн хүлээсэн. Харамсалтай нь гэнэтийн явдал болж, Н.Номтойбаяр Номин гэх бүсгүйтэй албан ёсоор гэрлэж, хүүтэй боллоо. Харин Агий хамтлаг ч үгүй, Н.Номтойбаяр ч үгүй, хань ижил ч үгүй үлдэв. Агий сэтгэл гутралд орж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэдэг ч албан ёсны мэдээлэл үгүй.
Агий угаасаа хвийн амьдралаа нууцалж, олны анхааралд байх дургүй болохоор түүний талаар ихэвчлэн цуу яриа гардаг. Харин Агийг одоо хаана, юу хийж явааг ойр тойрны хүрээллээс өөр хэн ч мэдэхгүй. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Агийгаас 11 насаар ах. Н.Номтойбаяртай романс үүсгэсэн нь их хэл ам дагуулдаг байв. Гэвч хайр сэтгэл, амрагийн харилцаандаа цэг тавьж чадаагүй явсаар хамтлагаасаа гарахад хүрсэн.
Хүмүүс Агийг Н.Номтойбаяртай учирснаас хойш, турж эцэн царай алдсан гэж өөлдөг байв. Гэвч баян айлын 40 хүрсэн эрх залууд хөсөр хаягдсанаасаа хойш нэг л хийморь, сүлдгүй мэт болсон, тиймээс эмнэлэгт хэвтсэн гэлцдэг. Царай зүсээрээ хэнд ч гологдохгүй, дөнгөж 30 хүрч байгаа Агий эргэн цэцэглэж, сайн ханьтай учирна биз ээ.