“Нюанс” хамтлаг 20 жил оршин тогтнож байгаа хүчирхэг хамтлаг. УДБЭТ-ын дэргэдэх хамтлаг гэж нэрлэгддэг, өөрсдөө дуурийн дуучин болохоор тэр үү, тайзны соёл хувцаслалт, тайзан дээр биеэ авч байдлаараа бусад хамтлагаас эрс ялгардаг. Тэр хэрээр элдэв хэл аманд ордоггүй жентельмэнүүд. Сонгодог урлаг хүнийг хүмүүжүүлдэг гэдэг л энэ байх. Дорнодын Амараа, Өнөрөө, Боргилчулуун гурав гэргий хүүхэдтэй болж, хувийн амьдралаа зохиосон. Хувийн амьдралдаа ч журамтай авгай хүүхний асуудалд ордоггүй ханийн журмыг бат сахидаг эрчүүд гэгддэг. “Нюанс” хамтлагийн Өнөрбаатар 2008 онд ногоон картны сугалаанд оролцож, гэр бүлээрээ Америкт суурьших боломж гарсан.
“Нюанс”-ын Боргилчулууныг нүд хөмсөг сайтай сайхан залуу гэх хүүхнүүд бий. Тэр байтугай хуучин нэрээр Бүгд Найрамдах Монгол Ард улсын нам, төрийн тэргүүнээр 44 жил ажилласан Юмжаагийн Цэдэнбалын ач охин Анастасия тухайн үедээ Боргилчулуунтай ойр дотно байсан, хайр дурлалын харилцаатай гэж хэвлэлээр шуугиулж байсан удаатай.
Хэрэв тэдний харилцаа үнэн байгаад, бүтэлтэй болсон бол Ю.Цэдэнбал даргын хүргэн болох ч байсан байж магадгүй. “Нюанс”-ын Боргилчулуун сайхан монгол бүсгүйтэй гэрлэж, хоёр хөөрхөн үртэй болсон сайн аав. Дэлхий нийтийг хамарсан цар тахал “Нюанс”-ын Боргилчулууны гэр бүлийг тойрсонгүй.
Тэрээр саяхан хоёр хүүхдийн хамт коронавирусээр халдварлаж, 10 гаруй хоногт эмнэлэгт хэвтсэн. Өчигдөр гурвуулаа эмнэлгээс гарчээ.