Би сүүлийн хэдэн жил Ухaнь х0т0д ажиллаж байна. Шинэ жил тэмдэглэхээр төрөлх Чунчин х0т руу нэгдүгээр сaрын 15-нд гарсaн гэж шинэ төрлийн к0ронавирусээр халдварласан ч бүрэн эдгэсэн Зян 0вогт 44 настай бүсгүй Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадaa хэлсэн байна.
Түүнийг Чунчин хотын галт тэрэгний буудалд угтсан нөхөр нь эхнэрийнх нь бие муу байгааг анзааран, нутгийн ардын эмнэлэгт аваачсан байна.
Тэнд хэд хоног эмчлүүлсэн ч биеийн байдал нь сайжрахгүй байсан тул энэ сарын 21-нд Чунчин хотын төв “Санься” эмнэлэгт шилжүүлжээ.
Эмнэлэгт түүнд шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа туссан байна гэсэн онош тавьж, тусгаарласан аж.
Зян “Би Чунчинд энэ вирусээр халдварласан анхны өвчтөн болсон” гээд эмч, эмнэлгийн ажилтнууд түүнд онцгой анхаарал хандуулан, эмчилж байсанд талархжээ.
Өдөр болгон түүнд халдваргүйжүүлэх бодис цацаж, вирус, халдварын эсрэг эмчилгээ хийснээс гадна эмч нар ардын уламжлалт эмчилгээний аргыг хүртэл хэрэглэж байсан аж.
Сүүлийн хэдэн хоногт өвчин илаарших шинж тэмдэг илэрсэн тул түүнийг эмнэлгээс гаргасан байна.
Түүнээс “Хэр аймшигтай өвчин бэ” гэж хүмүүс их асуудаг гэнэ.
“Вирусээр халдварласан хүн айхгүй байх хэрэгтэй. Хамгийн гол нь амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, урьдчилан сэргийлэх ёстой” гэж тэр зөвлөжээ.
“Халуурч, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрвэл тусгаарлагдана гэж айлгүйгээр эмнэлэгт шууд хандаж, эмч нарын зөвлөгөөг сайтар дагаж, эмч нарт итгэвэл өвчнийг ялах боломжтой” гэж Зян айдас хүйдэст автсан дэлхий нийтэд хандан хэллээ.