Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг:
Өнөөдөр нийт 7 асуудал хэлэлцсэн. Маргаашаас эхлэн УОК, ЗГ, Нийслэлийн тогтоолд тусгаснаас өөр салбарт ажилладаггүй иргэд сэлгүүцэхгүй байхыг хүсч байна.
Мөн хүнсний хангамжийн шуурхай штаб байгуулна, 18 цэгт тандалт хийнэ, Цэргийн Госпитал эмнэлэгт ор нэмсэн талаарх мэдээллийг албаны дарга нар хүргэнэ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
Нийт 6 хүнд голомтот халдвар илрээд байгаа билээ. Мөн Сэлэнгэ аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрлээ. 74 настай эмэгтэй юм. Хоёр удаагийн шинжилгээгээр эерэг гарсан. Түүнийг ХӨСҮТ рүү шилжүүлж, шинжилгээг дахин хийнэ.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан:
Дам хавьтагчдын ихэнх нь тогтоогдсон. Өөрсдөө хаана байгаагаа ихэнх нь хэлж байна. Тандалтын судалгаа ойрын хоёр хоногтоо дуусна. Тиймээс ойрын хугацаанд намжина хэмээн бүгд найдан, дор бүрнээ дэглэмээ сайн сахина уу.