“Xэрвээ намайг яаж хөдөлмөрлөдгийг харсан бол миний амжилт тийм ч гайхалтай санагдахгүй. Намайг хүмүүс азтай гэдэг. Тиймээ би азтай.
Гэхдээ аз зүгээр унтаж байгаа хүн дээр ирэхгүй л болов уу…” “2008 оны наймдугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын түүхэнд Олимпын анхны алтан медалийг хүртсэн нь 2008 оны долдугаар сарын 1-ний хар өдрийн үймээн самуун, талцал, үл ойлголцлыг эвлэрүүлэн зөөллөж, монголчуудын эв нэгдлийг хангах, улс төрийн хурцадмал үйл явдал намжаахад онцгой чухал үүрэг гүйцэтгэснийг нь үнэлж” Олимпын алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаярыг 2017 онд Чингис хаан одонгоор шагнаж байсан билээ.