Халдварт өвчин судлалын үндэсний төвийн түргэний машин өчигдөр буюу 2 дугаар сарын 11-ний өдөр Coнгинохайрхан дvvpгээc хүнд өвчтэй зургаан настай бяцхан oxиныг cэxээн aмьдpyyлax тacaг pyy шуурхай хүргэхэд Тээврийн цагдаагийн хамт олон маш зөв арга хэмжээ авчээ .
Учир нь уг түргэний машин охины гэрээс эмнэлэг рүү буцхад цаг гаруй хугацааг зарцуулах байв. Харин хүнд өвчтэй үхлүүт байсан охины амь нас 20-хон минутын хугацаанд шийдэгдэхээр байжээ.
Иймд дээрх цагдаагийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ охинд туслаж, захын гэр хорооллоос ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасаг руу чиглэсэн бүх хөдөлгөөнийг зохицуулсны ачаар 13-хан минутанд эмнэлгийн үүдэнд амжилттай ирж, охин хорвоод үлдэж чаджээ.
Хэрэв таван минут л хоцорсон бол тэр бяцхан охин аврагдах боломжгүй болохоор байсан аж.
Хайрт охинтойгоо үлдсэн аав, ээж нь болон ХӨСҮТ-н эмнэлгийн тусламж үйлчилгээнийхэн Тээврийн цагдаагийн хамт олонд гүн талархал илэрхийлж байна.








































