“Шар айраг” хамтлагийн дуучин, аялагч Г.Ганхүүг олон түмэн “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгээр нь андахгүй. “Үүргэвчтэй аялал”-аар биднийг дэлхий ертөнцтэй холбож, өндөр хөгжилтэй орнуудын олон авууштай санааг өгдөг.
Хөтлөгч Г.Ганхүү саяхан үүргэвчээ үүрээд шинэхэн аялалдаа гарчээ. Энэ удаад Фукок арлыг зорьсон бөгөөд очсон газраасаа их хэмжээний мөнгөтэй цүнх олжээ. Энэ тухайгаа тэрээр “Фукок арлын онгоцны буудал дээр буугаад нэг хар цүнх оллоо .
Монголчууд маань хаячихсан юм болов уу гэж бодоод онгойлгоод үзсэн чинь боодол боодол мөнгө, банкны картууд, нэг вьетнам нөхрийн ID карт бна. Цагдаад аваачиж өглөө. Тун удахгүй нөгөө нөхрийг ч оллоо тэгсэн баярлалаа ч байхгүй цүнхээ аваад зургаа авхуулчихаад л яваад өглөө ккк. Буян л юм даа.”хэмээжээ.








































