Загвар өмсөгч Б.Билгүйтэй таалал төгссөнд загвар өмсөгч О.Билгүүн эмгэнэл илэрхийлэв. Монголынхоо нэрийг Солонгос, Тайландын загвар болон кино урлагт гаргаж явсан загвар өмсөгч Б.Билгүйтэй тaaлaл төгcжээ.
Тэрээр Бангкокийн их сургуулийг Компьютер график, мултимедиа мэргэжлээрээ төгссөн бөгөөд Тайландад вэб дизайнер, мультимедиа чиглэлээр ажиллаж байсан юм. Харин энэ талаар загвар өмсөгч О.Билгүүн өөрийнхөө цахим хуудснаа ийнхүү эмгэнэл илэрхийлжээ.
Тэрээр “Өнөөдөр л мэдэж сэтгэл зүрх цочирч харамсах гайхах зэрэгцэж байна… Айдаа хорвоо дэлхий уужим ч хүний амьдрал богинохон шүү найзуудаа Эд хийж бүтээх насандаа нас чацуу, салбар нэгт залуу маань яваад өгөх үнэхээр хүнд санагддаг юм байна. Танилцана даа гэж явсаар төсөөлөхгүй мэдээ сонслоо.
- Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
- Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
- Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
- Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
- Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
- Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
- Бидний амьдрал ав адилхан,
- Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
- Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
- Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
- Ум сайн амгалан орших болтугай “хэмээжээ.








































