Жүжигчин Хүрлээ хошин болон дэлгэцийн урлагт өөрийн гэсэн өнгө төрхөө тодорхойлсон, авьяаслаг нэгэн гэдгийн хүмүүс андахгүй.
Хүрэлхүү хоёр сайхан охинтой бөгөөд том охин Х.Намуун нь кинонд тоглож аавынхаа авьяасын үpгэлжлэл болж буйгаа харуулсан бол бага охин Х.Сүрэн нь эгчийнхээ замналаар бизнест хөл тавьж, өөрийн “Shero” нэртэй бэлэн хувцасны дэлгүүрээ нээжээ.
Фото зургуудаас
Сүүлийн үед Х.Сүрэн инстаграмдаа халуухан зурагнуудаа ихээр постлох болсон. Тэгвэл түүний зурагтай хуурамч хаягууд олноор бий болжээ. Энэ тухай тэрээр өөрийн цахим хуудснаа ихэд ууртай мэдэгдэв.
Тэрээр “мөнгөөр video call хийнэ нтр гэнээ. Мэдээж би биш шүү”гэжээ. Дашрамд дуулгахад Фэйсбүүк орчинд са д ар са м у уныг сурталчилсан группуудэд эмэгтэй хүний зураг ашигласан хуурамч хаягаар “Video call хийнэ”, “Видео чат” хийнэ гэх мэт утгатай зар байршуулж, урьдчилгаа мөнгө авах замаар бусдыг залилан мэхэлдэг, мөн хохирогч өөрийн жинхэнэ хаягаар харилцсан тохиолдолд бичсэн чат мэдээлэл болон илгээсэн зураг зэргийг гэр бүл, найз нөхөд рүү тараана гэх мэтээр мөнгө нэхэн заналхийлэх үйлдэл их байгаа юм.








































