АН-ын хоёр хуваагдсан хэсгийн нэг О.Цогтгэрэлийн талынхан хэвлэлийн хурал зарлаж, АН-ын даргын сунгаанд өрсөлдөх нэр дэвшигчдээ зарласан. АН-ын даргын сунгаанд О.Цогтгэрэлийн талаас Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөхөөр нэр дэвшиж, дэнчингийн 500 сая төгрөгөө өгөөд байгаа. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
Асуулт: Ерөнхийлөгч асан Х.Баттулга МОАХ-ны газрыг барьцаалж, Хөгжлийн банкнаас зээл авчихсан юм уу?
Х.Баттулга: Байхгүй байхгүй.
Асуулт: Бүгдийг нь та үгүйсгэж байгаа юм уу?
Х.Баттулга: Юу гэж дээ, тэр МоАХ-ын алгын чинээ газар дээр 50 тэрбум төгрөг өгдөг тэнэг банк байх уу. Наадах чинь бүгд гүтгэлэг. Ер нь бараг бүтэн жил над руу ингэж дайрч байна. гэсэн юм. Тэгвэл дээрх хариулт худал болохыг сэтгүүлч Өнөрөө нотлох баримттайгаар өөрийн цахим хуудснаа дэлгэн гаргалаа. 
Тэрээр : “Худалчаа, худалчаа. МоАХ-ны алгын чинээ газраа өөрийнхөө гарыг үсгээр барьцаалчихсан л байнадаа. Тэнэг банк нь Хөгжлийн банк. Баримт өөрөө ярьдаг юм өө” гэжээ.









































